НИЙГЭМ

ЭЕШ: Шалгалтын байранд хэдэн цаг, минутад ирэхийг нарийвчлан тусгасан

БҮТ-өөс ЭЕШ-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус төвийн хэлтсийн дарга Л.Ганбат “ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5ны өдрүүдэд зохион байгуулна. Өнөөдөр суудлын хуваарийг гаргасан. Энэ жилийн хувьд суудлын хуваарьт чухал ач холбогдол өгч ажилласан. Суудлын хуваарийг Боловсролын Үнэлгээний төвийн цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч хэвлэн авна.Үүнд шалгуулагч аль анги танхимд, аль ширээ сандалд суухыг зааснаас гадна шалгалтын байранд хэдэн цаг, минутад ирэх вэ гэдгийг нарийвчлан тусгасан байгаа. Шалгалтын байрын гадна олон хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг хийж байгаа учраас өөрийн цагийн хуваарийн дагуу ирж,заагдсан орох хэсгээр нэвтэрнэ. Цагаасаа эрт ирлээ гээд таныг нэвтрүүлэхгүй. Мөн шалгалтын байрны аль хэсгээр нэвтрэхийг заасан байгаа тул нэг дор олон хүн бөөгнөрөхгүй. Анги доторх ширээ хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулсан. ЭЕШ-ыг нийт 85 төв дээр зохион байгуулж байгаа. Шалгалтын дүнг шууд лайваар дамжуулах болно. Тус лайвыг Боловсролын Үнэлгээний төвийн сайтад байршуулах тул орж харах боломжтой” гэлээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button