Нийгмийн
Дорнод аймагт энэ сарын 15-ныг хүртэл архи худалдахгүй

Дорнод аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосон хугацааг долоо хоногоор сунгалаа. Аймгийн Онцгой комиссын өнөөдрийн /2020.12.07/ 67 дугаар хуралдааны шийдвэр, аймгийн Засаг даргын А/569 дүгээр захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсын аюулгүй байдлын тухай ярих болгонд архи, мах, сайжруулсан түлш 3-г хэлэлцдэг болжээ. Улс оронд чинь хэтийн болон ойрын төлөвлөгөө, улсаа хөгжүүлэх бодлого гэж байдаггүй юм байх даа. Нэг айл гэрийн архичинаа яая даа гэж байгаа юм шиг өнөөдөр архи зарна, зарахгүй гэж бөөн шуугиан болох юмаа. Архигүй бол амьдрахгүй ард түмэн юмуу хайшаа юм бэ. Архи, мах хоёроос өөр төрийн бодлогыг тодорхойлох с�##�баргүй юм байна л даа