АН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүсчээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хүсэлт гаргаж, Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүсчээ.
Уг хүсэлтэд:
"Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танаа Хүсэлт гаргах тухай Монгол Улсын 18 дахь Еренхий сайд Мэндсайханы Энхсайхан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрийн дагуу хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаа билээ. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэний дагуу Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайханд уучлал үзүүлэх хүсэлтийг илгээхээр тогтсон болно. М.Энхсайхан нь хилсээр шүүгдэж улс төр, үзэл санааны хоригдол болсон гэж бид үзэж байгаа бөгөөд түүний хэргийг шүүсэн нэр бүхий шүүгчид асуудалд ул суурьтай, бодитой ханддагrүй болох нь цаг хугацааны явцад нийтэд ил болж, нийгэмд "хонгил"-ын шүүгчид хэмээн яригдах болжээ. Иймд Коронавируст халдварын цар тахал өдрөөс өдөрт нэмэгдэж, өндөр настай, дархлаа султай иргэдэд илүү хүндээр тусаж байгаа амаргүй үед хорих ангид ял вирусын халдвар тархаж байгаа энэ үед Монгол Улсын Үндсэн Хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, Монгол Улсын Еренхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-д заасны дагуу Монгол Улсын Еренхийлегч Та Монгол Улсын Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайханд уучлал үзүүлэхийг хүсье” гэсэн байна.

Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.