Нийгмийн

Иргэдийн цалин, хөлсний орлого 100 мянган төгрөгөөр буурчээ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн долдугаар сарын статистик мэдээг танилцууллаа. Энэ үеэр өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үр дүнг танилцуулав.

Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх нэгдүгээр улиралтай харьцуулахад 100 мянган төгрөгөөр буурчээ. Нэг өрхөд дунджаар 462 мянган төгрөг ногдож байна. Өмнөх улиралтай харьцуулахад тэтгэмж 100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь вакцины урамшуулал, малчин иргэдэд олгосон мөнгөн тэтгэмжтэй холбоотой аж.

Ингээд өрхийн нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буюу 58 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өрхийн зарлага өмнөх оны мөн үеэс 66 мянган төгрөгөөр буурсан, өмнөх улирлаас 16 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Өрхийн зарлага өмнөх он болон улирлаас нэмэгдэхэд гол үзүүлсэн нөлөө нь хүнсний бүтээгдэхүүн зарлагын өсөлт юм

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button