НИЙГЭМ

Ц.Анандбазарыг “Хүчиндэх”, “Заналхийлэх” зүйлчлэлээр шалгаж байна

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх асуудал нийгэмд цацагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хооронд Tsahiur.mn сайт эрэн сурвалжилсан нэвтрүүлэг бэлтгэж, энэ мөрөөр хэргийг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн юм.

Харин гэнэтхэн аг жиг болсон уг хэргийг хаах саналтайгаар Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байсныг бид мэдээлсэн билээ. Одоо хэрэг эргээд мөрдөн байцаалтад буцан, шалгагдаж байгаа юм.

Тэгвэл Ц.Анандбазарыг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл буюу Хүчиндэх, 13.5.1 дэх заалт буюу Заналхийлэх зүйлчлэлээр шалгаж буй гэх мэдээлэл байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн

Занданшатарыг бас хамжигчаар шaлгах ёстой. Хүчиндэгчээс 1 тэрбумын хаус авсан хүнийг шaлгаж, УИХ гишүүн болгоход нь тусaлсны төлөө aлбан тушaaлaaс нь татах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button