НИЙГЭМУЛС ТӨР

Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон байна.

Түүнийг хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байх хугацаандаа нөхрийн хамт хил даван гарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байдаг. Д.Оюунхоролыг залилангийн хэргээр АТГ-аас шалгаж байсан билээ.

Д.Оюунхоролын боловсролын байдал:

  • 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр
  • 2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдал:

  • 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
  • 1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
  • 1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
  • 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
  • 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
  • 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байв.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ чавганцаас өөр хүн МАН- д байхгүй дампуурчээ.

Иргэн
Иргэн

Ээ хөөрхий! МАН энэ авгайд өртэй юмуу, эсвэл Энэ тэнэгийг мундаг гэж боддог юмуу, эсвэл өөр хүн байхгүй юмуу. Нөгөөдөх нь ичих ч үгүй албан тушаал бүрт л гуяа алгадаад оччих юм. Өөрийгөө юу гэж бодоод байгаан.

би
би

өөр хүн алгуу.шалгаж бна л гх юм....

Зочин
Зочин

MAN OYUK ene tetgewriin hugshin chin ideh ymaa hangalttai idsen odoo zaluu hvmvvst bolomj olgoochee

Зочин
Зочин

Олигтойхон шинээр сэтгэчих хүн алга уу?

иргэн
иргэн

энэ улсад хаант засаг хэрэгтэй юм байна. түүнд эх орноо гэсэн чин сэтгэл ядаж байна бурхан гуйсан ч эх орноо зарахгүй . ийм явуулын авгай нар хэзээ татвар төлөгчдийн мөнгө рүү гараа дүрэхээ болих юм болоо

миргэн
миргэн

энэ улсад хаант засаг хэрэгтэй юм байна. түүнд эх орноо гэсэн чин сэтгэл ядаж байна бурхан гуйсан ч эх орноо зарахгүй . ийм явуулын авгай нар хэзээ татвар төлөгчдийн мөнгө рүү гараа дүрэхээ болих юм болоо

Зочин
Зочин

Талибуудыг оруулаад ирвэл энэ хэдээс цэвэрлээд огч магад, унэхээр залхаж бн

Зочин
Зочин

Өө за за оюунхорол авгай унтаад сэрээд л Дарг боляих юмаа.хөгшин өвөө эмээ нар энэ монголын төрөөс зайлахад яанаа.элчин сайд эсвэл аль 1 газрын дарга болохоор төрсөн юмуу.залуу боловсролтой хүмүүст зайгаа тавьж өгөөд тонилвол таарна.

Холбоотой мэдээ

Back to top button