СПОРТ
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг “Алдар од”-оор шагнажээ

Монгол Улс “Бээжин-2008” олимпоос алтан медаль хүртсэний 11 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Алтан од”-оор УИХ-ын гишүүн, “Мон-Уран”, “Дүнжингарав” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Наранхүүг шагналаа. Түүнд шагналыг нь МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардуулж, баяр хүргэв.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Бээжин-2008” олимпоос алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт 1 сая ам.доллар, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшуулал олгосон юм.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bolj bn, sportiinhon sponsor olohod hezuu baidag, iimerhuu mayagaar ganz neg mongo ogdog nohduudee toiglood yavah heregtei
ene hulgaichiin mongo gj yu baihav ulsaa zarj gazar zarj olson heden haltar mongo l baigaa