ХЭРГИЙН МӨРӨӨР: Дотуур байранд амьдардаг 13 настай охин учир битүүлгээр нас баржээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг наймдугаар ангийн сурагч охин амиа егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь сум дундын цагдаагийн хэлтсийн шуурхай утсанд шөнийн 00 цаг 50 минутын үед “Гуравдугаар багийн нутагт 13 настай эмэгтэй хүүхэд амь эрсэдсэн” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Эл дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газар ажилласан ба одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тодруулбал, охин дотуур байрнаасаа гарч, найзындаа хичээл давтана гэж очсон. Тухайн айлд байхдаа хүнтэй уулзчихаад ирье гэж гарсан. Улмаар найз охид нь араас нь гарахад хашааны төмрөөс боомилсон байдалтай нас барсан байжээ.
Талийгаач охины хувьд Хужирт сумын дотуур байранд сууж, сургуульдаа явдаг байж. Хичээлдээ идэвхи оролцоо сайтай, найз нөхөдтэйгээ эвтэй хүүхэд байсан талаар сургуулийн захирал болон ар гэрийнхэн нь ярьж байна. Харамсалтай хэрэг гарахын урд өдөр ээжтэйгээ утсаар ярихдаа очиж хичээлээ давтах талаар яриагүй байна.
-ТАЛИЙГААЧ ОХИНЫ ЭЭЖ: ОХИНЫГ МИНЬ ДОТУУР БАЙРНААС ГАРДАГ ӨДӨР ЖИЖҮҮР ЭЗЭНГҮЙ, ОРОНД НЬ НӨХӨР НЬ БАЙСАН-
Талийгаач охины ээж Ц.Б-тай утсаар холбогдож тодруулга мэдээлэл авлаа.
-Харамсалтай хэрэг гарчээ. Та бүхэнд эмгэнэл илэрхийлье. Хэрэг гардаг өдөр юу болсон талаар танд тодорхой мэдээлэл бий юу?
-Хэрэг гардаг өдөр охиныг маань хүүхэд дуудаад л гарсан гэж хэлсэн. Ангийнх нь хоёр охин хамт хичээлээ давтая гээд гэр рүүгээ дагуулаад явсан юм билээ. Арай ч өөрийгөө егүүтгэчихгүй болов уу л гэж бодох юм.
-Дотуур байрнаасаа яаж гарсан юм бол?
-Тухайн үед дотуур байрны багш нь хот явсан байсан гэж сонссон. Бас тэр өдрийнх нь жижүүр ч эзэнгүй байсан юм билээ. Орон тооных нь жижүүр эмэгтэй дотуур байранд нөхрөө үлдээчхээд өөрөө байгаагүй гэсэн. Жижүүр эмэгтэй ажлаасаа халагдсан. Охин маань даруу, хүмүүжилтэй хүүхэд байсан. Хичээлээ хийнэ гэж гараад л ийм юм болчихлоо. Сургуулиасаа хоёр километр гаруй зайд боомилсон байдалтай олдсон.
-Охин тань айлд очиж хичээлээ хийх талаар танд хэлсэн зүйл бий юу?
-Үгүй ээ. Хэрэг гарахын урд орой надтай 18:00 цаг өнгөрч байхад утсаар ярьсан. Би "Ээж нь үхрийн уураг чанасан. Миний охин гэртээ ирж уураг идэхгүй юм уу" гэхэд “Хичээлээ хийхгүй бол нэмэргүй. Дүн гарах гэж байгаа юм чинь” гэсэн. Өөр юм хэлээгүй. Гэтэл маргааш нь шөнийн 02:00 цаг өнгөрч байхад багш нь холбогдож, биднийг дуудсан. 03:00 цаг өнгөрөөгөөд очиход аль хэдийн моргт хийчихсэн байсан.
-Хамт хичээлээ хийсэн гэх охидын зүгээс ямар мэдээлэл өгч байгаа вэ?
-Хамт байсан хоёр охиноос асуухаар үг яриа нь зөрөөд байгаа. “Дүүжилсэн байсан” гэснээ “Цагдаа очиход аль хэдийн газар аваад тавьсан байсан” гэхчлэн янз бүрээр яриад байгаа юм. Мэдэхгүй. Одоохондоо тэгсэн, ингэсэн байх гэж ялгаж суух ухаан сөхөөгүй л байна.
Хамт байсан хоёр охины нэгийнх нь гэр бүлийнхэн нь хөдөө амьдардаг учраас тэр хүүхэд ганцаараа байдаг бололтой юм билээ. Тэгээд манайд очъё гээд л явсан гэсэн. Очоод хичээлээ хийсэн юм уу гэхээр хөзөр тоглосон, хоол хийж идсэн л гэх юм билээ.
-Гадны өөр хүн хамт байсан юм болов уу?
-Гурвуулаа л байсан гэж яриад байгаа. Гэхдээ найз банди нь ирж хамт хоол идсэн сураг дуулдсан. Бүх хүмүүсийн үг, мэдүүлэг зөрөөд байх юм.
-"ГАДАА ХҮН ДУУДААД БАЙНА. УУЛЗААД ИРЬЕ" ГЭЭД ГАРСАН ГЭЖ НАЙЗУУД НЬ ХЭЛСЭН-
-Найз бандитайгаа хэр удаан үерхсэн бэ. Та таних уу?
-Жил гаруй үерхсэн юм шиг байсан. Дам яриагаар эмэгтэй, эрэгтэй хоёр хүн тухайн үед хоорондоо маргалдсан гэж яриад байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллага мэдээлэл авч, тогтоох байх. Бид нарт юу ч ярихгүй, ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа. Сэтгэл санаа хэцүү хүнд байна. Манай охин тэр хүүтэй чатлаад байсан. Харин одоо манай охиныг “блоклосон” гэсэн.
-Та бүхэн хэргийн газар очсон уу?
-Үзсэн. Тэр хашаа нь нэг л байшинтай байсан. Хэрэг гарсны маргааш хашаа нь салхинд нураад унасан. Манай охин өөрөө гар муутай. Өрөөсөн талын гар нь толгойдоо хүрдэггүй шахуу. Зүүн гар нь төрөлхийн тийм татанхай төрсөн юм. Охин маань “Сүүлийн үед гар улам л өвдөөд байх болж” гэж байсан. Тийм ч учраас биеийн тамирын хичээлд нэг их ордоггүй хүүхэд байлаа. Тухайн хашааны хаалга нь дээрээ түрник шиг хөндлөн төмөртэй. Тэр төмрийг харахад гар муутай охин минь байтугай би ч хүрэхээргүй өндөр юм билээ.
Гар муутай хүүхэд тэр өндөр төмрөөс боомилж, амиа хорлосон гэхээр итгэхгүй л байна. Ойр хавьд нь гараад зогсчих сандал, чулуу юу ч байгаагүй. Цагдаа ирэхэд буулгаад тавьсан байсан гэж яриад байгаа. Хамт байсан хоёр охин нь буулгасан гэж ярьсан. Зургаадугаар сарын 17-нд шүүх шинжилгээний хариу гарна. Бүсэн дээрээс нь ганцхан миний охины хурууны хээ гарсан гэнэ билээ. Үнэхээр өөрөө өөрийгөө дүүжилсэн байлаа гэж бодоход буулгасан хоёр хүүхдийн хурууны хээ гарах ёстой шүү дээ.
-Байшингаас яг яах гэж гарсан юм бол. Гарах үед хоёр найз нь хаана байсан болж таарах вэ. Энэ тал дээр танд мэдээлэл бий юу?
-"Гадаа хүн дуудаад байна. Уулзаад ирье" гээд гарсан гэсэн. 30-40 минут хэртэй болж удаад байхад нь араас нь гарахад тийм зүйл болсон байсан гэж хэлсэн.
-ХУЖИРТ СУМЫН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ н.ГАНТУЛГА: ТУХАЙН ҮЕД ДОТУУР БАЙРНЫ ЖИЖҮҮР АЖИЛ ДЭЭРЭЭ БАЙСАН-
Талийгаач охины ээжийн хэлж буйгаар хэрэг гарах өдөр байрны багш, жижүүр ажлын байран дээрээ байгаагүй эзгүй байсан гэх.
Тэгвэл бид талийгаач охины байрладаг байсан дотуур байр тухайн өдөр ямар нөхцөл байдалтай байсан болон охины амь эрсэдсэн талаар ямар мэдээлэл байгааг сургуулийнх нь захирал н.Гантулгаас тодруулав. Тэрбээр “Тухайн өдөр дотуур байрны жижүүр ажлын байрандаа байсан. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Эцэг, эхийнх нь хараа хяналт сайн, хичээл номдоо идэвхтэй хүүхэд байсан. Тухайн өдөр хичээлдээ суусан. Хичээл нь 13:30 минутад тарсан” гэв.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Захирал ба эцэг эхийн өгч буй мэдээлэл зөрүүтэй байгааг анзаарч болно. 2021-2022 онд дотуур байрны хяналт сулаас болж өсвөр насны охин амиа алдсан хоёр тохиолдол Өвөрхангай аймагт гарлаа. Энэ байдлаас харахад хүүхэд хохирсны дараа л салбар яам, сайд дарга нар нь эмгэнэл илэрхийлж, хэдэн багш нартаа хариуцлага тооцоод суухын оронд хэрхэн хариуцлагажуулах тал дээр бодлого барьж ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайран сайхан охин
Тэр жижүүр гь ямар хариуцлагагүй вэ
Гүн эмгэнэл илэрхийлэе
Одооогооор яг тодорхой шинжлэгдээгүй байгааа ч гар нь тэнийдэг байсан охин яаж гараасаа өөрийгөө уяж боомолох уу бас л асууд�##� шүү
Өөрийгөөө боомлоогүй цаана нь �##�уурчин байж мэдэх асууд�##�
үрсүүд минь хэзээ айдасгүй амьдрах юм бол доо хөөрхий
Тархиндаа биш ухаандаа захирагддаг хүмүүн байгаасай монголчууд минь
Ямар харамс�##�тай мэдэээ вэ? Айлын бяцхан үрс яагаад ингэж эндээд байна
Хайран сайхан охин. Ямар бузартай амьтан нь хороочихдог байна ааа
Хүүхдүүдийн буруу шүү.Шаардлага тавихаар хүний яриана.Үгэнд орохгүй
хүний эрх
Huduunii orc lalruud yachich magadgui tsus n oirtson m#lnuud
Ум сайн амг�##�ан болтугай
Үнэн шударгаар шийдвэрлэх болтугай бурхан минь гэж гүнээ эмгэнэл илэрхийлэе
Бяцхан үрс ингэж зовох учиргүй юмсан. юу ч хийж чадахгүй байгаа дааа үнэхээр их харамсаж байна
Золбин ардчиллын сүүдэр гэж энэ дээ. Энэ эрх чөлөө гэждураараа ам ур�##�дан хуц�##�ддаг байдлаасаа с�##�ж элбэгдорж,Батүүл нарын үхээрийн ардчилагчдын толгойг тас�##�ж шатаасан цагт энэ мэт харгис явд�##� үгүй болно.
Хүүхдийн байгууллага нь юу хийж байна аа. Энэ эмэгтэй хүүхдийг хүчирхийлдэг новшнуудыг үгийн зөрөөгүй устгадаг болох хэрэгтэй.
Насанд хүрээгүй хүүхдийн аюулгүй байдлыг дотуур байранд амьдардаг бол яах аргагүй сургууль хариуцна. Захир�##� нь жижүүр байсан гэж худ�##� ярихын оронд үнэнээ хэлээд мэргэжлийн бус сургуульд хамаар�##�гүй хүн сууж байсан гээд үнэнээ хэлж өөрийгөө аврах хэрэгтэй. Өөрөө буруу зүйл хийгээгүй байж �##�даа гаргасан хүн өмөөрдгөө болих хэрэгтэй. 2. Хүүхдүүд болохоор мэдэхгүй аваад буулгаад хамаг юм б�##�лаад хаячихжээ. Хэрэв өөрийгөө дүүжлээгүй бол Насаар ах хүнтэй найз�##�ж байсан байх. Хүүхдүүддээ анхаар�##� сайн хандуулж найз нөхөдтэй болбол уурлахын оронд хэнтэй нөхөрлөж буйг нь мэдэх, өөрөөс чинь нуудаггүй байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Энэ дөнгөж 13 настай байж юун найз банди вэ? Ингэж болохгүй шүү дээ. Хүүхэд багаасаа элдэв харилцаанд орвол буруу замаар орно. Дотуур байрны охидууд ингэж замаа aлдах эрсдэлтэй юмаа. Өmнө нь бас нэг охиныг найз зaлуу гэгдэх мaлчин эр дотуур байрнаас нь гаргаж буудан хөнөөсөн. Сургамж авмаар юм.