Нийгмийн

НСУГ-ын хэлтсийн дарга асан Э.Цэнд-Аюуш МҮОНРТ-ийн контент ашиглан мөнгө угаасан байж болзошгүй

2019-2020 онд Нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цэнд-Аюуш, "Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нарын гурван хүнийг МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийсэн хуурамч бичиг, тайлан гаргаж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж, хойшлуулшгүйгээр баривчилжээ.

Тодруулбал, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 600 орчим сая төгрөгийн төсвөөр хийсэн түүхэн баримтад кино контентыг 2020 оны аравдугаар сард Нийслэлийн соёл урлагийн газраас зарласан "Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлал" тендерт хуурамч баримт бичиг бүрдүүлэн өгч, шалгаруулсан байна. 

Улмаар өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч тайлан гаргаж, залилан мэхлэх замаар мөнгө угаасан байж болзошгүй аж. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button