Нийгмийн

Д.Тогтохсүрэн: Эрэмбээрээ Ч.Санжаадамбын дээр П.Бүрэнтөгс зогсох ёстой

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.06.16/ боллоо. Хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Байнгын хорооны гишүүд өөрийн саналаа хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Бөхийн эрэмбийг МҮБХ тогтоогоод хэн ч хүлээн зөвшөөрөхгүй болчхоод байна. Тэгэхээр бөхийн эрэмбийг энэ хуулиар тогтоомоор байна. Жишээ нь Ч.Санжаадамбын дээр П.Бүрэнтөгс зогсох ёстой.

С.Мөнхбат аваргын дээр П.Бүрэнтөгс зогсох ёстой. Төрийн наадамд хоёр түрүүлнэ гэдэг асар өөр асуудал. Хэрэв үүнийг шийдэхгүй бол хуульд энэ бөхийн эрэмбийн асуудлыг тусгаад өгчихмөөр байна. Тэгвэл хэн ч маргахгүй. Тухайлбал Г.Өсөхбаяр, П.Сүхбат аварга хоёр л гэхэд Г.Өсөхбаяр аварга дөрөв түрүүлсэн шүү дээ. Хэн ч маргахгүй. Гэтэл П.Сүхбат нь өмнө нь зогсчхоод хэрүүл болж МҮБХ шийдэж чадахгүй шившгээ тарьж байсан шүү дээ. Тийм учраас хуульд оруулж өгөх ёстой” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар завтай сдаанууд вэ Энэ бөх нэртэй гүзээнүүд хэнд хэрэгтэй юм бэ Үе нь өнгөрсөн бөхөнцөр өвөө нар одоо цолоор яадаг бнаа

Bidon
Bidon

Sevsnuud

зочин..
зочин..

Одоо байтлаа УИХ-н тогтоолоор бөхийн цол олгодог болох нь ээ. МҮБХ,Ерөнхийлөгч мэднэ.Та нарт холбогдолгүй!

Холбоотой мэдээ

Back to top button