Нийгмийн

Ням гарагт СХД, Багахангай дүүрэгт архи худалдаалахгүй

Ням гарагт Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт архи, согтууруулах ундаа худалдахгүй.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2022 оны нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 19-нд 07:00-20:00 цагийн хооронд явагдана.

Нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 24-р тойрог, Багахангай дүүргийн нэгдүгээр тойргоос нэр дэвшиж, сонгогдсон хоёр төлөөлөгч нас барсан тул нөхөн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан зургадугаар сарын 19-ний ням гарагт тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон тус дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн захирамжийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиглэлийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

СХД т архи худалдахгүй гэдэг нь тэнэг байна.БГД с архи авч боно шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button