Монголчуудын ухамсаргүй үйлдэл НААДАХ талбайгаа СҮЙТГЭХ НЬ

Наадмаар хурдан морь уралдах хүй долоо худгийг машин хөлөглөсөн ухамсаргүй жолоочид “будаа” болгож байна. Тодруулбал Хүй долоон худаг Цагаан хөтөл орчмын засмал замыг янзалж байгаатай холбоотойгоор тус хэсгийн замыг хаасан.
Улмаар баруун тийшээ зорчиж байгаа зорчигчид Цагаан хөтлөөр давж буй. Гэтэл жолооч нар дураараа зам гаргаснаар агаан хөтөл орчмыг ёстой хөрсийг нь эргүүлж байна гэж хэлэхэд хилсдэхээргүй болжээ. Хэдхэн хоногийн дараа төрийн наадмын хурдан морь уралдах замаа талхалж байгаа нь эмгэнэлтэй.
НЭГЭН ЖИШЭЭ: Урт настай Дарханы зам хийгдэж эхэлснээс хойш мөн л иргэд дураараа зам гаргаж давхиснаас болж Дарханы замын ойр орчмын байгаль там болсон байдал ажигладдаг.
Хөдөө гадаа амарч зугаалахдаа ч гэсэн Монголчууд харсан замаараа сурсан дуугаа аялаад давхидаг. Энэ нь эргээд байгаль орчинд нөхөж барахааргүй хохирол учирдаг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Тиймээс ШИНЭ ЗАМ БИТГИЙ ГАРГА.




















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын BOOM 3 хоног үргэлжлээд мартагдах юм даа шийдэл гаргаж чадахгүй мартагдана даа