СПОРТ

“Токио-2020” олимпын үеэр “Mongolia house” ажиллуулна

Зуны спортын XXXII Олимпийн наадам 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах билээ.

Өнөөдөр/2019.05.25/ Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио - 2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Токио хотын жуулчдын хамгийн олноор зорин очдог төв цэг болох “Токио цамхаг”-ийн удирдлагуудтай уулзаж, Олимпийн наадмын үеэр “Mongolia house” байгуулан ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

“Mongolia House” нь “Токио – 2020” олимпийн наадам зохиогдох хугацаанд нийт 14 хоног үйл ажиллагаа явуулах бөгөөд, Монгол улсын соёл, ёс заншил, Спорт-Олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах үзмэрүүд байрлаж, урлагийн тоглолтууд, үндэсний брэндийн үзэсгэлэн зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулах юм.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button