СПОРТ
Д.Дагвадорж аваргын дүү жюүрёо зиндаанд дэвшлээ

Мэргэжлийн сүмогийн дэвжээнд өрсөлдөж буй монгол бөхчүүдээс Рэйва тооллын анхны секитори төрлөө. Эл амжилтын эзэн бол улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү Хоошёорюү С.Бямбасүрэн юм.

Японы сүмогийн бөхийн холбооноос Кюшюү башёгийн банцүкэг хэлэлцэн, түүнийг жюүрёо зиндаанд дэвших болсныг зарлалаа. Ингэснээр С.Бямбасүрэн арванэгдүгээр сарын барилдаанд жюүрёо зиндаанд зодоглоно.

“Тацүнами” дэвжээний бөх тэрбээр Монголын 35 дахь секитори болж байгаа нь энэ.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.