УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Боловсролын зээлийн сангийнхныг ЭЦА нэгжиж дуусаагүй байна

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба өнгөрөгч даваа гарагт /2023.06.05/ буюу одоогоос гурав хоногийн өмнө Боловсролын зээлийн сангийн үе үеийн удирдлагуудын гэрт нэгжлэг хийж эхэлсэн. Удирдлагад:

  • П.Лхагвасүрэн: 2016-2019 онд
  • М.Ариунжаргал: 2019-2020 онд
  • Жаалжавын Ариунболд: 2020 оны гуравдугаар сараас 2022 оны хоёрдугаар сар хүртэл
  • Дэлгэрийн Гарди: 2022 оноос өдгөө хүртэл ажиллаж байгаа гэдгээрээ багтаж байгаа юм. Тэдний гэр оронд холбогдох газруудад нэгжлэг хийх ажиллагаа дуусаагүй гэдэг мэдээлэл байна.

Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсэг тус сангаас 1997-2023 оны хооронд 3069 суралцагчид олгосон зээлийг шалгаж байгаа юм.

Тухайлбал,

  • 230.1 тэрбум төгрөг
  • 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл
  • Улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоох аж.

Мөн дээрх дөрвөн даргаас гадна Боловсролын зээлийн сангийн үе үеийн ажилчид, мэргэжилтнүүдийг хамруулан мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж байгаа гэдгийг ЭЦА-ны дарга Т.Сүхболд хэлсэн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зулаа
Зулаа

БЗС-г шалгаж шалгаж таг болчих вий дээ! Шударга байх л хэрэгтэй дээ!

Зочин
Зочин

2010 оноос өмнө Сургалтын төрийн сан гэдэг нэртэй байсан. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгаруулж гадаадад сургадаг байсан. Одоо БЗС болсон.

Зочин
Зочин

2010 оноос өмнө Сургaлтын төрийн сан гэдэг нэртэй байсан. Тэтгэлэгт хөтөлбөрт шaлгаруулж гадаадад сургадаг байсан. Одоо БЗС болсон.

Холбоотой мэдээ

Back to top button