Гуя дагуулж хүзүү: “Эрдэнэ Монгол” дахин нэг талбайд өрөмдлөг эхлүүллээ

“Эрдэнэ Монгол” компани “Хар морь” талбайд өрөмдлөг эхлүүлэхээр болжээ.
Өмнө нь мэдээлж байсанчлан, Канадын “Erdene Resource Development” компанийн хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” нь Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутаг дахь Баянхөндийн алтны ордыг эзэмшдэг юм.
Баянхөндийн төслийг урагшлуулахад орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Мазаалай амьдардаг, цөлжилт ихтэй говийн бүс нутаг тул малчид “Эрдэнэ Монгол”-ыг дэмждэггүй. Харин энэ оны эхээр “Энержи ресурс” компани Баянхөндийн алтны төсөлд хөрөнгө оруулахаар болсон.
Улмаар өдгөө малчидтай уулзалт хийж, “Эрдэнэ Монгол” нь “Энержи ресурс”-ийн хамт төслөө урагшлуулах төлөвлөгөөтэй байгаа юм.
Бид өмнө нь “Эрдэнэ Монгол” нь нийт зургаан ордод лиценз эзэмшдэг талаар мэдээлж байсан. Харин зөвхөн Баянхөндийн ордын олборлолтыг эхлүүлэхийн тулд малчидтай уулзалт хийдгийн онцлууштай.
Тодруулбал, Баянхөндийгөөс гадна:
- Алтан нар
- Хар морь
- Улаан
- Зуунмод
- Хөвийн хар гэсэн таван төсөл хэрэгцүүлэх лицензтэй юм.
Өдгөө өрөмдлөг эхлүүлээд буй “Хар морь” нь Баянхөндийн хамаардаг “Хөндий” талбайд буй. Ингэснээр, нэгэнт Баянхөндийн төсөл хөдөлж эхэлбэл, тусгай зөвшөөрлийн дагуу “гуя дагаж хүзүү” логикоор “Хар морь”-ийг ч ухаж эхлэх боломжтой юм.
Тэгвэл өдгөө “Хар морь” талбайд өрөмдлөг хийж эхэлснээ “Эрдэнэ Ресурс Девелопмент” компаниас мэдээлжээ. Эл өрөмдлөгөөр 20 км2 талбайг хамарсан талбайд үндсэн хүдэржсэн бүсээс гадна газрын дөт гүнд өндөр агуулга бүхий алтны хүдэржилт байгаа эсэхийг шалгах юм байна.
“Эрдэнэ Ресурс Девелопмент”-ийн зүгээс “Баянхөндийн алтны үндсэн ордоос хойд зүгт 2 км-т орших Хар Морь талбайн хүдэр нь Баянхөндийн алт боловсруулах үйлдвэрийг тэжээх өндөр агуулга бүхий хүдрийн нѳѳцийг тэлэх боломжтой гэж үзэж байна. Хар Морь талбайн өндөр агуулга бүхий нөөцийг тэлснээр бүтээн байгуулалтын эхний үе шатыг эхлүүлж буй Баянхөндий алтны төслийн эдийн засгийн үр дүнг сайжруулах боломжтой” хэмээн мэдээлжээ.
“Эрдэнэ Монгол” ХХК ба малчдын байр суурийг тэнцвэртэй хүргэх үүднээс Баянхонгор аймагт ажилласан томилолтын сурвалжилгыг ЭНД дарж уншаарай.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газар нутгийг харийхантай нийлж ухаж төнхөж хулгайлж дээрэмдэхээ зогсоо!
Олигархууд ханаж цадна гэж байхгүй өлөн хулгайчууд юм.Зайлахгүй бол хохино шүү