Нийгмийн

Баярын өдрийн захиа: Улстөрчид ЭХ ОРОНДОО биш, ЭРХ АШИГТАА Л ХАЙРТАЙ

Өнөөдөр Улс тунхагласны баярын өдөр. УЛС  гэдэг энэ ойлголтыг нийт олноороо УЛСТӨРЧИД  гэх хүмүүсээр төлөөлөн ойлгосоор иржээ, бид. Улсын өнгийг тодорхойлдог УЛСТӨРЧИД нь өнөөдөр тэгвэл ямар үнэлэмжтэй байгаа вэ. Улстөрчид УЛСДАА хайртай юу.

Энэ асуултыг хэнээс ч асуусан шууд “ҮГҮЙ” гэж хэлнэ. Өнөөдрийн улстөрчдийн нэр хүнд ингэж шалан дээр унасан. Яагаад унав. Учир нь, тэд улс орондоо  хайргүй. Хайргүй гэдэг нь юугаар нотлогдох вэ?

Ардчилал эрх чөлөө ярьж, талбай дээр өлсгөлөн зарлан, шинэ цагийн салхийг татуулж явсан хувьсгалчид төрд орсон хойноо хувьчлалаар баяжиж, түрүүвчээ түнтийлгээд, тэнд удаан амьдрах тухай л бодоцгоох болсон. Эхнээсээ унасан ч тэд дараагийн хулгайч улстөрчдөө бэлдсэн. Социализмын үед байсан өч төнөөн үйлдвэр, цехүүдийг тэд арчиж шидээд, хувийн хэвшил цэцэглүүье гэж орилсон мөртлөө өөрсдөө бүх боломжийг хамсаар ирэв.

Улстөрчид өөрсдөө бүх боломжийг хамдаг, өөрийн хамаарал бүхий бизнесүүдийг цэцэглүүлдэг тул өнөөгийн баян ядуугийн ялгаа  үүсэв. Хамгийн сүүлийн үеийн жишээнээс дурдахад, ЖДҮХС-гийн зээлүүд УИХ-ын гишүүдийн квот, сайдын чиглүүлэгтэй олгогдох болсоор, он удав. Гэнэт тэсрэхэд бүгд идэж ууснаасаа ичиж байх жишээтэй. Уурласан нь ч их бий. Тэд баримтаа жалганд аваачиж шатаачихаад, улс төрчийнхөө нэрийг барьцаалан зээл авч байсан.

Сүүлийн хэдэн жил “Утаа, утаа” гэж орилов. Жил бүр хэдэн арван тэрбумаар нь төсөвт суулгаад, нүүрс, яндан, маск, зуух нэрээр тэд хувааж идэв. Энэ жилээс шахмал  гарч, гоё бизнес нь жаахан дампуурч байна. Гэвч “Тавантолгой” түлш компанид том том мөнгүүд эргэлдсээр. Томчууд тойрон хүрээлсэн хэвээр.

Намын генсек, сайд асан, түүний үр хүүхэд...ер нь улстөрд хамааралтай бүхэн улс төр дэх давуу эрхийг өөрсдөдөө ашиглахын төлөө л улайрдаг. Өнгөн дээрээ тэд “Ард түмнийхээ төлөө” гэсэн хачин сайхан үг байнга хэрэглэдэг. Аль ч улс төрийн нам “АРД ТҮМЭН” гэсэн хачин сайхан лоозон барьж гарч ирээд, УЛСАА ЦӨЛМӨДӨГ.

Өнөөдөр бид ямар ч тоо баримтгүй, энгийн ойлгоц ярихад ийм. Тиймээс ч ард түмний улстөрчдийг харах өнцөг шалан дээр унаж, тэд юу ч хийсэн “ХУЛГАЙЧ” гэсэн нүдээр хардаг болсон. Бид бас үүнийг бүтээлцсэн. Уг нь УЛС гэдэг УЛСТӨРЧИД биш билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Долоогчид
Долоогчид

Сэтгүүлчид та нар өөрсдөө улс төрчдийг л хоргоож сурвалжилж амь зогоодог. Саарал ордноос өөр очих газаргүй улс төрөөс өөр сурвалжлах сэдэвгүй ядмаг байдлаас чинь тэд сүүлээ сэрвээн дээрээ тавьж бна. Улс төрчдийг долоож ажиллаж амьдрахаа больцгоо. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээ харин хөгжүүл. Нийгмийг эрүүожүүлэх үүргээ биелүүл!

MatFuse
MatFuse

Propecia Results How Long Before Meilleur Site Achat Cialis [url=http://cialibuy.com]Cialis[/url] Genuine Ciallis

LesOrdiff
LesOrdiff

Buy Now Flagyl Cheap Online Cephalexin For Poison Ivy [url=http://cialibuy.com]Cialis[/url] Propecia Obesidad Worldwide Cheapeast Pyridium

MatFuse
MatFuse

Propecia Serenoa Repens http://apcialisle.com/#732 - Cialis Ou Priligy Viagra viagra vs cialis Glucophage Metformin

LesOrdiff
LesOrdiff

Amoxil 49 Ml Water http://cheapcialisir.com - Cialis Viagra A Los 17 Anos Buy Cialis Furadoine 50mg Uk

LesOrdiff
LesOrdiff

Cialis Belgique Aucune Prescription http://abuycialisb.com - Buy Cialis Cialis Garantito Buy Cialis Cialis Prix 5mg

Холбоотой мэдээ

Back to top button