НИЙГЭМ
Ховд аймаг: Энэ онд 140 гаруй өрхийг “Малжуулах хөтөлбөр”-т хамруулж байна

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр буюу малжуулах ажлыг Ховд аймаг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ онд 140 гаруй малчин өрхийг малжуулахаар төлөвлөсний 38 нь Булган, Үенч сумаас хамрагдаж байгаа юм. Хөтөлбөрт хамрагдсан дээрх хоёр сумын малчин тус бүр найман сая төгрөгийн дэмжлэг авлаа.
Энэ хүрээнд Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл нар Булган суманд ажиллах үеэрээ “МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨР”-т хамрагдсан малчдад “БАТЛАМЖ” олгож амжилт хүсэв.

2017 оноос хойш хэрэгжүүлсэн тус хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд 16 сумын 500 орчим малчин өрхийг хамруулж 2.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.