Улс төрийн мэдээ

ФОТО: Төрийн гурван өндөрлөг 2024 оны УИХ-ын сонгуульд саналаа өглөө

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр |2024.06.28| 07:00 -22:00 цагийн хооронд нийт 15 цагийн турш орон даяар явагдаж байна. Сонгуулийн насны нийт 2.2 сая орчим иргэн бүртгэлтэй буйгаас 11.40 цагийн байдлаар 412 мянган иргэн саналаа өгөөд байна.

Монгол төрийн гурван өндөрлөг үдээс өмнө саналаа өгцгөөлөө. Тодруулбал,

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нийслэлийн 48-р сургуулийн санал авах байранд 11:00 цагийн орчимд,
  • Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт 11:00 цагт орчимд
  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн "Том жаалууд" цэцэрлэгийн байранд 12:00 цаг орчимд саналаа өгөхөөр ирсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал өгөх үеэрээ "1992 оноос хойш ес дэх удаагийн сонгуулиа хийж байна. Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой ч давхцаж буй. 100 жилийн өмнө бид хамжлагат ёсыг халж байсан.

Энэ удаагийн УИХ-ын сонгууль 126 гишүүн сонгох онцлогтой. Холимог тогтолцоог хэрэгжүүлж буй. Бүсчилсэн хөгжлийн бодлогоор, бүс бүсэд нэр дэвшсэн нь манай улсын хөгжилд их тустай. Мөн хамгийн олон бие даагч нэр дэвшиж, хамгийн олон нам эвсэл оролцож буй онцлог бий.

Төрт улсаа төвхнүүлэх энэ үйл ажиллагаанд иргэн бүр оролцох хэрэгтэй. Үүнээс хойш сууж болохгүй, эрх үүргээ биелүүлэх ёстой. Төрийн эрх мэдэл ард түмний гарт. Иймээс ард түмэн сонгох эрхээ эдлэхийг уриалъя. Төр түвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай" гэсэн уриалгыг дэвшүүлсэн юм.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт буюу Баянхонгор аймагт санал өгсөн тул одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлд илэрхийлсэн байр суурь нь ил болоогүй байна.

Тэгвэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгснийхөө дараа "С.Зориг агсан улс орны эрх ашиг нэгдүгээрт, дараа нь намын эрх ашиг, хамгийн сүүлд хувийн эрх ашиг эрэмбэлэгддэг талаар хэлж байсан. Энэ эрэмбэ дараалал алдагдвал парламентад, ардчилалд итгэх итгэл алдарна хэмээсэн. Харамсалтай нь амиа алдсаны нь дараа, энэ эрэмбэ эсрэгээрээ эргэсэн. Нам дамнасан бүлэглэл үүсэж, стратегийн ордыг хууль бусаар эзэмшиж эхэлсэн. Сүхбаатарын талбайгаа хувааж худалдсан. Аль ч ардчилсан тогтолцоонд нийтийн эзэмшилд халддаг ийм зүйл байхгүй.

Тиймээс энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийсэн дүгнэлт байгаасай. Төр иргэн хоёрын итгэл найдвар, хамтын ажиллагааны сэргэлт болоосой. Илүү шинжлэх ухааныг дээдэлж, инженерүүдээ сонсдог болж, парламентад улстөрчдийн биш ард түмний төлөөлөл олонх болж өрчлөгдөөсэй. Цоо шинэ 30 жил Монгол Улсын түүхэнд эхэлж байна.

Ийнхүү шинэ парламент хэрхэн бодлогын мэтгэлцээнд тулгуурлан ажиллахыг харцгаая.

Парламентад суудалтай бусад хоёр намтай бодлогын мэтгэлцээн явуулъя гэсэн ч мэтгэлцээнд бүх намын төлөөлөл орох ёстой гэдэг заалтаар боломжгүй болсон.

Бүсчилсэн хөгжлөөр зөвхөн аймгаа ярихаа больж байна. Цаашид намууд үзэл санаандаа нэгдэнэ. Либерал нам нь мөнгө амладаг гэх мэт асуудал үүгээр дуусах ёстой. Улс төрийн намуудын ч шинэ төлөвшил эхэлнэ. Бусад сонгуулийг бодвол зурагт хуудас буюу эрээн мяраан сурталчилгаа багатай өрнөж байна.

Ирц ийм өндөр байна гэдэг сайны шинж мөн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 28, 2024 13:17

Түмэн олны сонголт мэргэн байж, төр засаг минь жолоогоо зөв эргүүлээсэй

үйлс
үйлс
6 сар 28, 2024 13:28

Хулгайч луйварчидтай хийж байгаа тэмцлийг үр дүнд хүргэх боломж олгосон сонгууль болно гэдэгт итгэж байна.

Сонгогч
Сонгогч
6 сар 28, 2024 13:33

Оюун-Эрдэнэ ерөнхий сайд аа,
2020 оны сонгуулиар амласан амл�##�таа биелүүлээгүй учраа хэлээд сонгогчдоос гуй л даа. Биднийг гөлөг мэт төөрүүлнэ гэсэн бат итгэлтэйгээр нөгөө л ярьдагаа ярих юм. Танай багт итгэхгүй.

Зочин
Зочин
6 сар 28, 2024 13:39

Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаа дэмжинэ.

Зочин
Зочин
6 сар 28, 2024 13:39

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ГЭЭД ХУВЬ ХҮНИЙГ, ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ТУХАЙН ЦАГ ҮЕД АЛБАН ТУШААЛД БУЙ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ИХ ХУРЛЫН ДАРГЫГ НЭРЛЭЖ ХЭЛЭХЭЭ БОЛИОЧЭЭ МААНАГУУД АА. ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ БОЛ ШҮҮХ ЗАСАГЛАЛ, ЗАСГИЙН ГАЗАР, ИХ ХУРАЛ БОЛОХООС БИШ ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР, ОЮУН-ЭРДЭНЭ НАР БИШ ШҮҮ!!!!!!!!!!!!!СОЛИОРЧ ХОШНОГО ДОЛООДОГОО БОЛЬ

Зочин
Зочин
6 сар 28, 2024 14:23

Цахим хөгжөөд байна гэсэн биз дээ? Үнэмлэхээр яадаг байнаа.Хурууны хээгээ уншуул!

Зочин.
Зочин.
6 сар 28, 2024 17:15

Аль болохоор олон намын тогтолцоотой парламент бий болох болтугай !

Холбоотой мэдээ

Back to top button