Сурвалжилга

Сурвалжилга: “Шилжүүлэн суулгана" хэмээсэн Дунд голын бургас, түүнд зарцуулсан төсвийн мөнгө алга болов

Зун цагт нийслэлчүүдийн усны чимээ сонсож алхдаг хэдхэн ногоон байгууламжийн нэг. Өвөлдөө усны шувууд өвөлждөг болоод байсан барилган ширэнгэ дунд экосистемийн бүрдүүлсэн Дунд гол гэх сайхан урсацтай гол Улаанбаатар хотын төв хэсгээр урсан өнгөрдөг байв.

Гэвч “удаан хугацааны нарийн судалгаатай бид тус голын зарим бургасыг авч зөөвөрлөнө. Энэ нь үерээс сэргийлж далан барих ажлын нэг хэсэг” гэх үгээр албаныхан нэг зуны борооноор эд хөрөнгө, эрүүл мэндээ сорьсон нийслэлчүүдийг амыг таглаж гарч ирсэн. Улмаар тэд ярьсан ажлаа ч хийсэн.

Үр дүнд нь Дунд голын экосистем алдагдаж тус газар лаг шавар, хогонд дарагдсан бохир ус бүхий хэсэг болж, Хар усан тохойд шилжүүлэн суулгана гэсэн “бургас” ч алга болоод буй.

-Дунд голын "бургас"-ыг Хар усанд тохойд суулгалгүй 5 сар болж байна-

Гэтэл өнөөдрийн байдлаар энэхүү ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэй хэмээн хэвлэлийнхэн рүү зандчиж байсан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү нь ажлаа өгч, бургас сугалах, шилжүүлэх ажлыг хариуцсан гэх Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “бургас хаана байна, тус ажилд зарцуулсан төсвийн мөнгө нь хэд байсан бэ” гэх асуултад хариулт өгөлгүй тойруулж явсаар хоёр сар болж байна.

Сануулахад, Eguur.mn сайтын сурвалжлах баг өнгөрсөн есдүгээр сард /2024.09.10/ албаныхны бургасаа шинжлүүлэн суулгана хэмээсэн Туул голын Хар усан тохой буюу Гачуурт орчимд очиж үзэхэд бургаснууд байгаагүй. Сурвалжилгыг ЭНД дарж үзнэ үү.

Тиймээс тэр даруй албаныхнаас энэ талаар тодруулахад “бид аравдугаар сард бургаснуудаа суулгана” гэх тайлбарыг өгч байсан.

Дэлгэрүүлбэл, бид тухайн үед Нийслэлийн Захирагчийн албанаас бургас шилжүүлэн суулгах ажлын талаар тодруулахад, “Эл ажлыг мэднэ” гэх Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржтой холбож өгсөн. Улмаар түүнээс энэ талаар асуухад, “Дунд голын бургасыг шилжүүлэн суулгаагүй байгаа. Ирэх аравдугаар сараас суулгаж эхлэхээр судалж байна” хэмээсэн.

-“Тэгвэл Дунд голын бургас одоо хаана байгаа гэсэн үг үү” гэж лавлахад,

-“Тэр бургаснууд ургадаг, дахин урдаггүй гээд янз бүр. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газраас асуу” гэхээс өөр тоймтой хариулт өгөлгүй утсаа салгаж байв.

Уг нь болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн зургаадугаар сард Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэх ажлыг эхлүүлэхдээ тус ажлыг Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржид хариуцуулсан байдаг. Улмаар тэр комиссын шийдвэрийн дагуу иргэдийг үерийн аюулаас авран хамгаалахаар төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Голын голдиролд ургасан мод бургасыг цэвэрлэх олон жил хийгдээгүй ажлыг шуурхай хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдэж байсан.

Гэвч тэр өнөөдөр өөрийн хариуцсан ажлаа ч мэдэхээ больж юм асуух бүрд “Байгаль орчны газраас асуу би мэдэхгүй” гэж бөөрөнхийлөх болов.

-"Бургас" шилжүүлэх ажилд улсын төсвийн хэдэн төгрөг зарцуулсныг ажил хариуцсан хүн ч мэдэхгүй байна-

Хамгийн сүүлд өчигдөр /2024.11.14/ бид түүнтэй утсаар холбогдож “аравдугаар сард суулгана гэсэн бургасаа суулгасан эсэхийг лавлахад, “Суулгаагүй. Судалж байгаа. Нийслэлийн байгаль орчны газар төсвийг нь шийдвэрлэж өгсөний дараа бургасаа суулгахаар хүлээгдэж байна” гэсэн юм.

Харин Нийслэлийн байгаль орчны газартай холбогдоход “бид энэ ажлын талаар огт мэдэхгүй, оролцоогүй. Тус ажлыг Нийслэлийн захирагчийн алба хариуцсан” гэх. Харин Нийслэлийн захирагчийн алба уг ажлыг хариуцаж авсан хэмээн эргээд М.Балдандоржийг нэрлэв.

Иймд М.Балдандоржоос үргэлжлүүлэн санхүүжилтийн талаар голчлон асуув.

-Дунд голын бургасыг суглаж, шинжлүүлэх ажлыг улсын төсвийн хэдэн төгрөгөөр хийж байгаа вэ?

-Энэ ажлыг хийх санхүүжилт байхгүй. Байгаль орчны газар мэднэ.

-Тэгвэл өнгөрсөн хугацаанд техникүүд ашиглан бургас авах ажлаа ямар мөнгөөр хийсэн юм бэ. Улсын төсвөөр биз дээ. Энд ажил дээр зарлагдсан тендер, зарцуулсан мөнгөний мэдээлэл тодорхой алга. Та хариуцсан хүний хувьд хэлээд өгөөч?

-Улсын төсвөөр хийсэн. Гол дагуу хийгдэж байгаа ажлууд “лаг шавар цэвэрлэх” гэдэг нэг нэрийн дор санхүүжиж байгаа.

-Лаг шавах цэвэрлэх ажилд нь улсын төсвийн хэдэн төгрөгийг зарцуулахаар тавьж өгсөн бэ. 9 тэрбумын сураг гарч байсан?

-Би энэ талаар тодруулаад эргээд хэлье.

гэж утсаа таслаад бидэнтэй дахин холбогдсонгүй.

Эндээс дүгнэхэд, таван сарын өмнө механикаар хядсан бургасыг дахин суулгах боломжгүй. Тэдийг хааш нь зөөвөрлөж байсан нь ч тодорхойгүй. Нарийн судалгаа байгаль орчны дүгнэлттэй хэмээж улсын төвийн мөнгийг зарцуулсан уг ажил үнэндээ хэдэн техниктэй хүмүүсээр гар аргаар бургас зулгаах, татчих үйл явц болж, эцэст нь гол экосистемээ алдсан гэдэг нь тодорхой харагдана. Баримт нь бидний нүдэн дээр ил.

Мөн энд бургасыг “механикаар хядсан” гэх үгийг ахин дахин ашигласны учир нь шилжүүлэн суулгах гэж байгаа модыг механикаар хүчээр тастана гэдэг нь дахин суулгах ямар ч боломжгүй болгож байна гэсэн үг. Үүнийг захын экологич хэлнэ.

Тэгэхээр дээрх төсөл анхнаасаа л маш том судалгаатай нарийн ажил хэмээн их төсөв болгосон зүгээр нэг бургас хядах ажил байсан байж ч болзошгүй байгаа юм.

-Улсын төсвөөр голын мөс, бургасыг цэвэрлэх ажлуудыг Ц.Төрхүүгийн чиглэлээр М.Балдандорж гардан хийдэг байна-

Түүнчлэн үерийн далан барихаар хийж буй ажлын хүрээнд улсын төсвийн 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байж болзошгүй байгаа. Үүний дийлэнх нь зөвхөн голуудыг цэвэрлэх мөс, лаг шавар зөөхөд зарцуулагдсан байж магадгүй байна.

Тухайлбал, Өнгөрсөн гуравдугаар сард Шар усны үерээс сэргийлж, Сэлбэ голоос 214,740 тонн мөс зөөсөн. Энэ хүрээнд Сэлбэ голын сав газрыг чөлөөлж, 214,740 тонн мөсийг 10,737 рейсээр зөөн тээвэрлэж, Туул голд буулгасан. Мөн Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэх ажлыг хийсэн. Харин уг ажлын төсөв өртгийг ашигласан машин, ачилтын зардлаар нь тооцоолон үзвэл 2.3 орчим тэрбум төгрөг болж буй. Тэгэхээр дээрх 10 тэрбум төгрөгийн үлдэгдэл хаачив гэдэг нь бас л тодорхойгүй.

Энэ ажлыг мөн л Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс Нийслэлийн захирагчийн албанд өгч. Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү чиг үүргийнх дагуу УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржид тус асуудлыг шийдвэрлэх үүрэг өгснөөр дээрх ажил эхэлсэн байдаг.

Үүний дараах Дунд голын бургасыг зөөвөрлөх ажлийг ч мөн ялгаагүй тэд хариуцсан. Дунд голын бургасыг сугалж, шилжүүлэх энэхүү ажилд мөн л улсын төсвийн 9 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа хэмээн яригдаад байсан.

Гэвч уг ажилд тендер зарлагдаагүй. Төсвөөс хэдэн төгрөг зарцуулсан нь одоо ч тодорхойгүй. Ямартай ч ажил нь бургасыг авах, шилжүүлэн суулгах гэх дараалалтай байсан учир төсөв нь хэдийнээ тавигдаж, эхний бургас сугалах ажил хийгдсэн нь тодорхой.

Энэ бүхнээс анзаарвал, Үерийн эрсдэлийг бууруулахаар улсын төсвөөр хийж буй голын бургас, мөсийг зөөх ажлуудыг Ц.Төрхүүгийн чиглэлийн дагуу УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж хариуцаж гүйцэтгэдэг. Ингэхдээ тэд уг ажилдаа улсын төвийг хэдэн тэрбумаар нь зарцуулан мөс, бургас авсан, зөөсөн болж нүд хуурсан ажиллагаа явуулаад л өнгөрдөг байсан байж магадгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 15, 2024 08:34

ГОЁ ЧААЖЭЭ БЫСДА ГЭЖ ИНГЭЖ НЭГИЙГ БҮТЭЭХ ГЭЖ НӨГӨӨГ СҮЙТГЭДЭГ ЭНЭ АЙМШГАА ЗОГСООХГҮЙ ЮМ БАЙНА ЛДАА ЛАЛАРУУД ЭНЭ БУРГАС ОДОО ҮХСЭН СУГАЛЖ АВААД ХААНА Ч ЮМ ХАЯЧИХААД ДАРАА ЖИЛ ТАРИХААР СУДЛАЖ БАЙНА ГЭЖ ХУЦДАГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ.

zochin
zochin
11 сар 15, 2024 09:44

burgas chiigtei gazar l urgana. Huurai gazar tarival uhdeg.

Зочин
Зочин
11 сар 15, 2024 11:58

АТГ т ш�##�гуулмаар юм байна даа

Зочинзочин
Зочинзочин
11 сар 16, 2024 15:22
Reply to  Зочин

Зочин АТГ дарга чинь хэнтий аймгийн хүн эд нарын арыг даах гэж л атг дарна амьтай голтой юм сууж бна Ямар өргдөл гомдол цаашаа явахгүй хав дарагддаг юм яг одоо цагт хүрэлсүх , данх,, амарбаясглан,, нямбаатарын үе ирээд эд нар тагнуул атг шүүх прокурор гээд гол �##�бантуш�##�нуудад өөрсдийн хүмүүсээ тавиад төсвөөс дураараа хулгай хийж бна шүү дээ

Бат инженер
Бат инженер
11 сар 15, 2024 12:12

Үгүй ээ мөн хачин юм.

Зочин
Зочин
11 сар 15, 2024 13:30

Хавар с�##�гаж авсан бургас 10 сард байлаа юу Ард иргэдээ тэнэг гэж боддог юм шиг байна Одоо хаана суулгасан гэж худлаа ярих бол

Сүрэн
Сүрэн
11 сар 15, 2024 14:23

Дунд голын маань бургасыг үгүй хийж экосистем �##�дагдсан, энэ зунжин Энхтайвны гүүрний хажууд усан онгоцтой 2 хүн өдөр шөнөгүй усыг нь шүүж бна гээд жаргаж суусан! Эдэнд өдөр шөнөгүй суусны ц�##�инжуулсан л байгаа, Хайран ч төсвийн мөнгө ???????????? Нямбаатар арай байна шүү! Дуугүй суухгүй ингэж байгаад ард түмэн босоод ирнэ шүү!!!

нэр үгүй
нэр үгүй
11 сар 15, 2024 14:32

бургас суулгана тарьна гээд баахан мөнгө аваад идчихээ биз ээ. Одоо тэгээд мэдэх хүн байхгүй боллоо. Ш�##�гаж үнэн мөнийг олох хэрэгтэй юм байна даа

Зочин
Зочин
11 сар 15, 2024 16:17

Нохой сүүлээ,сүүл Хонхорцогоо .Нямбаатараас эхлээд бургасгүйгээр,мөнгө нь бас байхгүйгээр дуусав

Зочин
Зочин
11 сар 15, 2024 18:29

Тэгээд л харин сайхан болоод энэ жил усны шувууд о ой болтол байлаа шүү дээ!

Эрка
Эрка
11 сар 16, 2024 01:18

Бургас ч үгүй мөнгө ч үгүй д�##�ан ч үгүй нийслэлчүүдээ гэсэн хотын дарга ч үгүй. Яана даа Улаанбаатарчууд аа...

Зочинзочин
Зочинзочин
11 сар 16, 2024 15:18

Төсвөөс мөнгө хулгайлах арга сонгуульд зарцуулах гэж сонгууль дууслаа хариуцах эзэнгүй болоод дууслаа ёо нь ойролцоогоор 40 өөд тэрбум төгрөг гарын с�##�аагаар урсгаж төсвөөс ийм их мөнгө хулгай хийлээ дээ дунд гол цас мөс лаг шавар бургас гэсэн нэр томьёон доор

Иргэн
Иргэн
11 сар 16, 2024 20:17

Тэнэмэл бургас суулгах маань ч яамай харин тэр мөнгө л хайран бн!!! Хүний баасаар бордож шээсээр ус�##�сан тэнэмэл бургас хэрэггүй!!!

Монгол
Монгол
11 сар 17, 2024 10:53

Тэдний бизнес! олон жил урагсан мод ямар үнэ хүрдэгийг хүмүүс мэднэ!
НЯНБАКТЕР бацааны хийсэн ажил болгон ардаа б�##�агтай, хорлолтой

Болд
Болд
11 сар 17, 2024 12:27

Дунд гол гоё болж байнаа

зочин
зочин
11 сар 17, 2024 12:54

тэр бургасыг яг л суулгана ш дээ. манай улсад мод шилжүүлэн суулгах ямар ч арга технологи, техник хэрэгсэл, дадлага туршлага байдаггүй. нямбаатарын худлаа ярьж ажил хийж бгаа нэрийн дор мөнгө угаах арга ш дээ. тийм биш юм бол доороо ажиллаж байгаа төрхүү, б�##�дандорж мэтийн эргүү м�##�нуудаараа ажлыг нь хийлгээчээ. тэр их мөнгийг юунд зарцуулсаг тайлангаа тавь

зочин
зочин
11 сар 17, 2024 12:59

б�##�дандорж эргүү минь чи ажлаа хийж мэдэхгүй бол ажлаа өгөөчээ. чамайг тэжээх илүүдээ гарсан мөнгө �##�га. идсэн мөнгөө өгөөд �######�

Oyun-Erdene
Oyun-Erdene
11 сар 17, 2024 13:53

Sain survaljiljee

Зочин
Зочин
11 сар 17, 2024 19:25

Хаана байгаа гэсэн үг вэ? гэж бичдэг байсан одоо ... гэсэн үг үү? гэж бичдэг болоо юу, Соёлмаа?

Сүхбат
Сүхбат
11 сар 17, 2024 19:27

Ийм цэцэн мэргэн ард түмэн яаж ингэж мунхаг юм бии

Сүхбат
Сүхбат
11 сар 17, 2024 19:28

Ийм цэцэн мэргэн ард олон яаж ингэж их утаа тавьж хог хаяж чаддаг байнаа

Холбоотой мэдээ

Back to top button