ИНЕГ-ыг хоёр салгаж, ИНҮТ нэртэй ТӨХХК байгуулахаар болжээ

Засгийн газрын |2024.11.27| хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газар |ИНЕГ|-ыг хоёр салгаж, бүтэц чиг үүргээр нь зааглах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, ИНЕГ нэртэй агентлаг, "Иргэний нисэхийн үндэсний төв" нэртэй ТӨХХК байгуулах агуулга дэмжигдсэн аж.
Ингэснээр ИНЕГ нь бүтэц, чиг үүргээрээ хоёр салж, тусдаа үйл ажиллагаа явуулах аж. ИНЕГ нь хяналт, зохицуулалтын чиг үүргээ голчлон хэрэгжүүлэх бол ИНҮТ нь компанийн хуулиар үйл ажиллагаа явуулж, "ашгийн" чиглэлд төвлөрөх юм байна.
Засгийн газраас баталсан тогтоол нь 2025.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд нийт 2100 орчим ажилтан, алба хаагчидтай ИНЕГ-д үндсэндээ 100 орчим ажлын байр хадгалагдаж, төсвөөс санхүүжих байдлаар үйл ажиллагаагаа явуулах аж. Харин ИНҮТ ТӨХХК нь 2000 орчим ажилтантай үлдэх тооцоол гарчээ.
Уг ТӨХХК-ийн хувьцааг чиг үүргийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, ТӨБЗГ-ууд эзэмших бөгөөд үндсэндээ томилгоо болон санхүүгийн эрх мэдэл нь салбар яамныхаа хяналтад бүрэн шилжих юм.
ИНЕГ-ыг одоогоор Ч.Мөнхтуяа, уг агентлагийн харьяан дахь ИНҮТ-ийг Э.Бөрбаяр нар удирдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hiih ajilgui gazar bur 2 bolchloo
Төрбаяр шүү хөөе
Хэдэн танил т�##�аа сул ц�##�ин өгч тэжээх арга. Нисэхэд анкет өгөөд ажилд ордог хүн байдаггүйг бүгд мэднэ. Бүгд танил т�##�аараа тэрний энэний хүн гэдэг нэршилтэй.