УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг интерполоор эрэн сурвалжилж байна

Өнөөдөр буюу /2025-01-27/-нд Нийслэлийн прокурорын байгууллагаас 2024 онд хийсэн ажлын дүн мэдээллээ олон нийтэд танилцууллаа.
Ингэхдээ УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатад холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор гадаад улс руу оргон зайлсан гэх шалтгаанаар эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл өгсөн юм.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг АТГ-аас шалгаж буй. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгаж буй.
Харин шалгалтын явцад тэрбээр "Ээжийгээ БНСУ-д эмчлүүлэх тул гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байна" хэмээн өргөдлөө гаргаж, чөлөөлөгдсөн байдаг.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НАМАЙГ ЯААЯАА ЯАЧИЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ! УНАВАЛ ХАМТ УНАЦГААЯ !
Бүгд гадагшаа зугтаадаг болжээ
Дубайн төлөвлөгөө гэчихээд сайн сэв дээ!
Ж.Мөнхбат гэж яруу найрагч хулхи улс төрч байжээ, зугтаад зугтаад дэлхий жаахан болсон ш дэ. Жунайдуулах гээд бгаа юм байх да.
шүлгийн ном бичээд 2хон сая хүнтэй улсад зараад 10н тэрбумтай болсон намайг яахын та нар хахаха.
НАДАД ЯЛ ӨГЧ АЛАВАА ГӨЛӨГНҮҮДЭЭ ӨӨХ МАХЫГ НЬ ТЭНЦҮҮ АЛАГЛУУЛАН ОГТЛООД ХУВААГААД Л ГУДАРСАН УНАВАЛ ХАМТ УНАЖ ХАЛХЫН ШОРОНД ГАЛ ХАМ БОЛЦГООЁО ЛАЛАРУУДАА АЯТАЙХАН БАЙЖ ҮЗДЭЭ