УЛС ТӨР

НПГ: УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарт холбогдон шалгагдаж байгаа хэрэг байхгүй

Өнөөдөр буюу /2025-01-27/-ны өдөр УЕПГ-аас цаг үеийн мэдээлэл өглөө.

Ингэхдээ "УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарт холбогдон шалгагдаж байгаа хэрэг байхгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах шийдвэр гарсан. Хэргийн оролцогч нарын зүгээс гомдол гаргаагүй" хэмээсэн юм.

Эргэн сануулахад "УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар нь авилга албан тушаалын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан Т.Бадамжунайтай хамт шалгагдаж байсан юм.

Ингэхдээ Нийслэлийн прокурорын газраас 2023 оны есдүгээр сард /2023.09.18/ түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Үүнээс хоёр сарын дараа буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Т.Бадамжунайд холбогдох шүүх хурал "Төрийн нууц" хэмээн хаалттай болсон.

Ингэхдээ шүүхээс “Хэргийг буруу тусгаарласан”, “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”-ээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, Т.Бадамжунайд холбогдох хэрэгт шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Харин энэ оны дөрвөн сард Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарыг хамт шалгагдаж буйг өмгөөлөгч нар эсэргүүцэл бичсэн ч УДШ-ээс давж заалдах шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэг үгээр хэлбэл хамт шалгагдах нь зөв хэмээх шийдвэрийг эцэслэж, мөрдөн байцаалтын шат руу буцаасан байдаг.

Тэгвэл нэгтгэн шалгах нь зөв хэмээн буцаасан Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарт холбогдох хэрэг аль шатандаа, хаана мөрдөгдөж байгаа талаар тодрууллаа. Ингэхэд "Хэргийг буцаасан он цаг буюу энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн АТГ-аас хэргийн мөрдлөгийг хийж байна. Шинэ нөхцөл байдал үүсэж буй учир удах төлөвтэй буй" гэх мэдээллийг өгч байсан билээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй агуулгыг дараах линк дээр дарж уншина уу.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Anandbuzar zaitai huchindegch de

Холбоотой мэдээ

Back to top button