"Эвдрэл гэмтэлтэй явган хүний замыг засах тендер зарлана"

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Энхтайваны гүүрэн доорх туннел орчимд байх явган хүний эвдэрсэн замыг иргэд шүүмжилсэн.
Тэгвэл уг замыг засах талаар НЗДТГ-аас тодруулахад, "Эвдрэл гэмтэлтэй явган замыг засах тендер зарлахаар бэлдэж байгаа. Нарийн мэдээлэл одоогоор алга" гэлээ.
Харин замын хөгжлийн дарга Б.Одбаяраас тодруулахад, "Энэ жилийн явган замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелууд байхгүй. Кабелуудыг дан газар доогуур системээр явуулна. Үүнд, хугацаа их орж байгаа. Мөн авто замын нэгдүгээр эгнээ дагуух гол гудамж, замын карма зогсоолуудыг явган зам, ногоон байгууламжтай болгож засварлахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын төв зам дагуух зогсоолууд сэлгэлтгүй буюу буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болдог. Тиймээс явган замыг өргөн чөлөөтэй болгож, стандартын дагуу засаж, шинэчилнэ. Явган замаар зөвхөн хүмүүс зорчиж, зам дээр ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагын өмч байх ёсгүй. Явган замын өргөн чөлөөний хэсэгт авто зам, ногоон байгууламж, явган зам багтана” гэлээ.
Б.НОМТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.