Х.Ганхуяг, Б.Жавхлан нар татварын багц хуулийн төслөө ирэх сарын 14-нд өргөн барина

Сангийн яам, Засгийн газар, УИХ татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гишүүнээр ахлуулсан.
Тус ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард татварын шинэчлэлийн асуудлаар орон даяар хэлэлцүүлэг хийсэн юм. Хэлэлцүүлэгт 11 мянга гаруй иргэн, ААН оролцож, 170 мянга гаруй санал өгсөн байна. Улмаар ажлын хэсэг саналуудад анализ хийж, одоо хэрэгжиж байгаа татварын хууль дээр бид ямар өөрчлөл хийх эсэхээ боловсруулж байгаа аж.
Харин Татварын багц хуулийг шинэчлэх хуулийн төслийг хэзээ өргөн барих талаар Сангийн сайд Б.Жавхлан болон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тодруулахад, “Татварын багц хуулийн төслийг ирэх дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-д өргөн барина. Хуулиа өргөн барьсны дараа иргэдэд болон ААН-үүдэд дэмжлэг үзүүлэх ямар өөрчлөлт хийж буй талаар олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулна” гэлээ.
Мөн татварын багц хуулийн талаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэхдээ, “Шинэчилж буй хуулийн төсөлд бид 800 хүртэлх мянган төгрөгийн орлоготой хувь хүмүүсийг татвараас 100 хувь хөнгөлөхөөр татварын хуульд боловсруулан ажиллаж байна” гэсэн юм.
Харин татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор иргэдээс ирсэн саналыг ангилахад нийт санал өгсөн иргэдийн:
- 56 хувь нь татварын хувь хэмжээг бууруулахаар,
- 17 хувь нь хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэмэгдүүлэх,
- 15 хувь нь татвар гаалийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах,
- 12 хувь татварын хууль тогтоомжийг ойлгомжтой болгох,
- 12 хувь нь ХХОАТ-ын хувь хэмжээг бууруулах,
- 29 хувь нь хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэмэгдүүлж өгөөч гэх саналыг өгчээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олигтойхон л хууль өргөн бариасай. бас л эвгүй хоёр хүн ажиллаж дээ
Зайлцгаа
Энэ хоёр олигтой юм хийхгүй ээ.
Ха ха жавхлан ч шинэ цагийн цээж баян болж дүрдээ орцон юм бишүү
Орлогоос хамаарч ялгаатай татвар төлдөг тул татварын хэмжээг ялгавартай тогтоох нь шударга биш шүү.
Энэ Жавхлан нүдэн дээр л хөгширлөө шүү. Сайн муу ажиллаж байгааг нь хэлээгүй шүү. Гэхдээ энэ төрийн ажил хүний г�##� цогийг авчих юм даа.