Д.Амарбаясгалан: Гишүүд кноп дарж нэрээ өгчхөөд 5 минутаас дээш хугацаанд орхин гарвал нэрийг нь хасна

Өнөөдрийн УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан өндөрлөх үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал дууслаа. Чуулганаар хэлэлцэх асуудлыг Дэгийн тухай хуулиар тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Тиймээс дэгийг баримталж, хуралдааны эхлэх цаг, дуусах цаг нь тодорхой байдлаар хуралдааныг зарладаг болж эхэлж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс хоёр цагийн хугацаанд бүрэн оролцоотой байх шаардлагыг тавьж ажиллана.
УИХ-ын гишүүд кноп дарчихаад гарч явахгүйгээр асуудалд идэвхтэй оролцох ёстой. Хэрвээ нэрээ өгчихөөд 5 минутаас дээш хугацаанд байхгүй орхин гарсан тохиолдолд нэрийг нь хасдаг зарчмаар ажиллана. Өнөөдөр Транс Азийн төмөр замын сүлжээний гэрээг соёрхон батлах хуулийг буцаалаа. Олон нийтийн шүүмжлэлийн дагуу хариуцлагатай хандаж, унасан саналыг босгохын тулд горимын санал гаргадаг байдлыг таслан зогсооно. Олон нийт УИХ-аас энэ л зүйлийг хүсч байгаа. Ард иргэдийн амьдралд нийцсэн шийдвэрийг төр гаргаж өгөхийг хүсч байгаа” гэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олдох дээрээ өвдөх гээч болж байгаа юм шүүдээ хур�##�даа бүтэн сууж асууд�##�д оролцох хууль боловсруулах гэж гишүүн болсон нөхөд монгол улсын хууль тогтоох хамгийн дээд байгууллага ёс зүй хариуцлага гэж чанга байх ёстой түүнээс хур�##�д суухгүй юм бол гишүүүн гэж байх ямар хэрэгтэй юм бэ