СПОРТ
“Улаанбаатар марафон 2025”-д 2544 иргэн бүртгүүлжээ

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 6 төрөлд нийт 2544 иргэн бүртгүүлснээс 50 орчим хувь нь 5 км зайд гүйхээр бүртгүүлжээ.
Таван км зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэдэг. Мөн өнөөдрийн байдлаар 5 км-ийн зайд 1300 орчим хүн, 10, 21 км-т тус бүр 400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 42 км зайд гүйхээр 101 хүн бүртгүүлээд байна. “Улаанбаатар марафон”-д хамгийн бяцхан оролцогчид гүйх боломжтой төрөл болох гэр бүлийн гүйлтэд 190 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.