Нийгмийн

Хармагтай ордын хайгуулыг улсын төсвөөс хийсэн нь төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших "Хармагтай ордын тусгай зөвшөөрлийн талбайд улсын төсвийн хөрөнгөө хайгуулын ажил хийгдсэн албан бичиг байдаг.

Хармагтай ордыг эзэмшигч "Занаду майнз" сүүлийн 3 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрөө төлөөгүй, газрын доорх усны нөөц тогтоох хайгуулын ажил хийх явцдаа зөвшөөрөлгүй ус асуудал бий. Хармагтай ордын орчимд Өмнөговь аймгийн захиргаанаас шинээр ашиглах эрх олгосон хоёр газар нь Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй зэрэг хэд хэдэн зөрчлүүд байв.

Одоогоор "Занаду майнз" олборлолтын үйл ажиллагаа руугаа ороогүй буюу Хятадын Зижинь компаниар бүтээн байгуулалт, олборлолтын ажлаа хийлгэх эсэх асуудлаа эцэслэхээр хэлэлцэх гэж буй. Өөрөөр хэлбэл "Занаду майнз" өгөөж хүртэх замаар бүх ажлаа Зижинь рүү шилжүүлэх үү эсвэл шинэ гуравдагч тоглогч орж ирэх үү гэдэг компани хоорондын хэлцлийн шатан дээрээ явна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.4 дэхь хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газар нь тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх эрхтэй байхаар хуульчилсан байдаг. УИХ нь Засгийн газрын өргөн мэдүүлснээр эсхүл өөрийн санаачилгаар ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашиг малтмалын ордод хамааруулах эрхтэй хэмээн хуульд тусгаж өгсөн. Ингэхээр Засгийн газар, УИХ хоёул Хармагтай ордыг стратегийн ордод авах эсэх асуудлыг хөндөж, өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх бүрэн боломжтой гэсэн үг юм.

2007 онд батлагдсан 27-р тогтоолын дагуу стратегийн 16 ордын хил хязгаарыг тогтоох асуудлыг хөндөж, 39 ордыг стратегийн ордод нэмэх асуудал ид хөвөрч буй.

УИХ, Засгийн газарт санаачлаад стратегийн ордод авах эрх нь хуульд тусгагдсан байдаг

Ашигт малтмалын тухай хуулийн 4-р зүйлийн 1.12 дахь хэсэгт стратегийн ач холбогдол бүхий ашиг малтмалын орд гэж

  • Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний
  • Жилд Монгол Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг.

Тэгэхээр стратегийн ордуудаас орж ирж байгаа ашиг орлого Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэсэн үг. Ингэхдээ алт болон зэсийн орд нь стратегийн ач хобогдолтой ордод хамаарах боломж илүү өндөр.

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т зааснаар "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно" хэмээн тусгасан байдаг.

Хэрвээ Хармагтай ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод тооцохоор бол улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосонтой хамааруулан төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50 хүртэлх хувь байх боломжтой гэсэн үг юм.

Т.БАТСҮРЭН

Холбоотой мэдээллийн линкийг дор хавсаргалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

манай төр ажлаа хийлдээ боломжоо ашиглахгүй юу хийгээд байгаамбэ

Зочин
Зочин

Ерөөс нутаг манайх , баялаг манайх , хэрэв хамтраад ашиглах , эзэмшихээр болвол Монголын иргэдэд 25% хувьцаа , төр засаг 45% ыг нь үлдсэн 30%ыг нь гадаадын ААН эзэмшиж болно .
Коммунист төр засаг бол улсаа иргэдээ боддоггүй Оюутолгойг хар гэрээг нь цуцлаад 50% ыг нь олон улсад нээлттэй худ�##�даж болно биз дээ.

Зочин
Зочин

зөв энийгээ хэрэглэх нь зөв шүү өөр гарц байхгүй

Зочин
Зочин

болж байна шүү 34өөс 50 гэдэг чинь одоо энийгээ боломж байгаа дээр нь болгох хэрэгтэй хүлээх хэрэг юу ч байхгүй

Зочин
Зочин

яасан олон их газар ухуулдаг тийрэнгүүд вэ

Зочин
Зочин

засаг төр нь ажлаа хий

Зочин
Зочин

xanadu mine аас �##�ь болох их хувийг буцааж ав газар орныг минь манайхаас асуухгүйгээр хятадуудад зарсан байна

Зочин
Зочин

�##�тны гөөц нь нэмэгдэж олдоод байгаа энэ ордоо ашиглах хэрэгтэй хамгийн гол ь монголд ашиггүй бол зүгээр дараад үлдээчих

Зочин
Зочин

засаг ажлаа хийлдээ боломж байгаа дээр нь

Зочин
Зочин

z##laa tegeed bolomj ni baigaad baihad

Зочин
Зочин

gadaadiin gar hul bolson humuus ene harmagtain ordiig gadaaduudad zarj ideh gesen sanaa ni ene bolomjiig haaj baiga gants zuil

Зочин
Зочин

51н хувь ийг авах хэрэгтэй

Зочин
Зочин

одоо ингээд хоорондоо байна байхгүй гээл хэрэлдэж байх хооронд нь боломжоо �##�длаа

Зочин
Зочин

монголын газар шүү эцсийн эцэст

Зочин
Зочин

авах боломж байга бол авах л хэрэгтэй

Зочин
Зочин

bolomj baiga bol av

Зочин
Зочин

Улсын төсөвөөс хайгуул тогтоосон бол Улс 50 дээш хувиа авч чагаад болохгүйм ийм хуулиа засхад л болно дандаа өөрссөддөө ашигтаы хууль бат�##�даг Улсынхаа төлөө ганц хуульд өөрчлөлт хийж яагаад болохгүйм Газрын доорх баялаг Улсын өмч гээд Заасан бдг энэ хувиас үгсэж идэж уух эх үүсвэр бүрдээд байж болох л юм

БГД - зочинЖ
БГД - зочинЖ

ТӨР 50%- С ДЭЭШ % ЭЗЭМШИХ ЁСТОй.

Зочин
Зочин

Улсын төсөвийг бүрдүүлэх зорилого , өөрөөр амьдрах аргагүй , дотоодын хувийн ХХК-эзэмшүүлвэл хүний нохойноос өөрийн нохой гэж бүх юм нь монголдоо үлдэж хувийн хөрөнгөтөн бий болох юмдаа .

Холбоотой мэдээ

Back to top button