УЛС ТӨР

"Х.Баттулга өвдсөн гэдгээ баталж чадахгүй бол ЁЗБХ дахин арга хэмжээ авна"

Намрын чуулганыг таслалтаараа тэргүүлсэн гишүүн бол Х.Баттулга. Тэрбээр чуулганы хуралдааныг 40 цагаас дээш удаа тасалж, Ёс зүйн байнгын хороогоор орсон.

Улмаар түүний гурван сарын цалинг нь 20 хувиар хасаж, нийтдээ 7 сая 320 мянган төгрөгөөр торгосон юм. Энэ үед Х.Баттулга "Ээж чуулгандаа суу гэж загнасан одоо сууна” гэж яриа хүртэл өгч байв. 

Гэвч тэр хаврын чуулганы нээлтэд нэг үзэгдээд дахин суусангүй.

Ингэхдээ өмнөх улирлаас ялгаатай нь энэ удаа ихэнхдээ “Эмнэлгийн чөлөө” гэж чуулганы ирцийн мэдээлэлд бүртгүүлдэг болжээ. Намрын чуулганд Х.Баттулга хоёр эмнэлгийн чөлөөтэй үлдсэн нь таслалт байсан.

Мөн Х.Баттулга саяхан болсон чуулганы үеэр Б.Энхбаяр гишүүний өрөөнд уулзалт хийж, сэтгүүлчид өдөржин хаалгыг нь манасан тохиолдол гарсан. Энэ үед тэрбээр чуулганы ирцэд мөн “Эмнэлгийн чөлөө” гэж бүртгүүлчхээд гишүүний өрөөнд тамхи татаад сууж байв.  

Тиймд "Эмнэлгийн чөлөө" гэж бүртгүүлээд энд тэнд уулзалт хийж яваа Х.Баттулгад ямар арга хэмжээ авах талаар УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодруулахад, “Х.Баттулга эмнэлгийн чөлөөгөө нотолж чадахгүй бол арга хэмжээ авна. Уг нь чуулгандаа суухгүй байгаа гишүүдэд “та чуулгандаа сууна уу” гэх албан бичгийн манай байнгын хорооноос явуулдаг. Х.Баттулгын хувьд бичиг явуулаад ч ирээгүй” гэлээ.

Х.Баттулга Булган, Хөвсгөл, Орхон аймгийн дөрөвдүгээр тойргоос нэр дэвшиж сонгогдсон. 2024 оны УИХ-ын сонгуулиар түүнд эл гурван аймгийн 60,618 иргэн саналаа өгч дэмжсэн буюу итгэл хүлээлгэсэн. Гэтэл парламентын танхимд тэрхүү 60 гаруй мянган иргэний төлөөлөл хангагдахгүй байна. Ерөнхийлөгч асан гээд биеэ тоож байж болох ч, сонгосон иргэдээ үл тоож болохгүй юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2025 10:39

ЯАВ ДОХ ТЭМБҮҮ ХАВДАР ТУССАН УУ? УГ НЬ ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МУЖИК ЮМСАН ЯАЧИХАВАА ӨВЧТЭЙ Л ГЭЭД БАЙГАА ЮМ ДАА ЮУГАА ХИЙГЭЭД ЯВААД БАЙДЫН БОЛ ХӨӨРХИЙ.ЭМЧИЙН МАГАДЛАГАА ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ ШААРДАЖ БАЙНА МАНАЙ СОНГОГЧИД ХЭРВЭЭ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯРШИГ ХАЛАГДАНА УУ?

Зочин
Зочин
5 сар 17, 2025 12:48
Reply to  Зочин

Ер нь тэр УИХ гэж хошин шог, �##�и�##�агч худ�##�ч хүмүүсийн хур�##� гээч юманд нь суухгүй байсан ч яадгийн! Баттулгын зөв!

zochin
zochin
5 сар 17, 2025 13:11

XOOJ YAVUULAA,XULGAR CHIXTIIG.

Зочин
Зочин
5 сар 17, 2025 13:15

Олон жилийн өмнө ДОХ туссан, овоо чийрэг тулдаа амьд яваад бна, тэгээд та нар яах гээд байгаан.
Энэ нэг хууз хар юм нь бие хамга�##�агч нь юмуу, Сирий н шинэ удирдагч Шараа шиг юм ?

Зочинзочинzochin
Зочинзочинzochin
5 сар 18, 2025 07:18

Ogtsruul. Ajlaa hii es bol z##l

Зочин
Зочин
5 сар 18, 2025 07:31

Сонгосон тойргийнхон хахууль авсан юмуу ? Яагаад дугардаггүй юм ? Энэ их хур�##� бүтэхгүйн, бас ЗГ нь адилхан. Яана даа энэ улс ХӨӨРХИЙ !

Zochin bi
Zochin bi
5 сар 18, 2025 09:39

vnheer uvduud baidag bol ajilaa uguud hevtee hu ingej tvmenii haraal ideh yun

Иргэн
Иргэн
5 сар 18, 2025 10:26

ДОХ- өвчин гэдэг бол амаргүй шүү ойлгоорой!!! Картел тулдаа л өдий болтол амьд явж байгаа!!! Цаашидаа УИХ- суух нь маш хүнд болох байх!!!

Зочин
Зочин
5 сар 18, 2025 10:35

жинхэн хулгайч даа энэ �####�

Май баньд нараа Баттулгаас юундаа айсан юм монгол
Май баньд нараа Баттулгаас юундаа айсан юм монгол
5 сар 18, 2025 11:04

Май

Зочин
Зочин
5 сар 18, 2025 14:15

Ш�##� тэнэг 125 - тай хур�##� шиг юманд нь сууж цаг ирж яадаг юм. Ухаантай л хүн байна Баттулга

Irgen
Irgen
5 сар 18, 2025 15:15

Хамаг юм нь сөхөгдөөд завгүй байхло

Зочин
Зочин
5 сар 18, 2025 18:52

Амьд ч бай үхсэн ч бай нэг хүнтэй ноцолдоод улс хөгжих үү эдийн засгий ун�##�таас гарах ажил хэрэгтэй байна тэр хүний хэргийг АТГ хурдан ш�##�гаж дүнгээ хэл ингэж улс төр хийх хэрэггүй

Зочин
Зочин
5 сар 18, 2025 22:29

Хур�##�даа суухгүй юм бол яах гэж үхэн хатан зүтгэж гишүүн болсон юм болоо? Хамга�##��##�т нь хэрэгтэй байсан юм байхдаа.

Сонгогч
Сонгогч
5 сар 19, 2025 00:34

Бидний төлөөлөл болохгүй бол үхсэн ацаа хийж сонгогдсон юм бэ.Зайлб�##� таарна

Зочин
Зочин
5 сар 19, 2025 02:31

МАН НАМЫНХАН Х БАТУЛАГЫГ ОРОЛДОХОО БОЛЬ ЁРӨНХИЙЛӨГЧИД ҮЗЭХ ЁСТОЙ ХҮНИЙ НЭГ ШҮҮ

Зочин Иргэн
Зочин Иргэн
5 сар 19, 2025 09:22

УИХ гэж солиотой хууль бат�##�даг.Эсэргүүний чуулган болсон.

Зочин
Зочин
5 сар 20, 2025 12:35

Ene bun bidni tuluu ajillahgui yum bna zaiga taviach.!!

Холбоотой мэдээ

Back to top button