Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсад албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн урилгаар энэ сарын 18-20-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1984 оноос хойш буюу 41 жилийн дараа Бүгд Найрамдах Филиппин Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн 2024 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч, Сенатын Ерөнхийлөгч нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн сайд Энрике А.Маналотой албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргана.
Энэхүү айлчлалын гол зорилго АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Филиппин Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ авгай баахан мөнгө үрээд явах юмаа хэрэгтэй ч юм уу даа
Ямарч хэрэггүй татвар төлөгчдийн мөнгөөр зуга�##�сан б�##�ай авгай
Тэнд ямар Монголчууд байх биш дээ. Эрхэм сайд ийш тийш явахгүй л бол болдоггүй юм бол Өмнөд Солонгост очиж иргэдийнхээ эрх ашгийн асуудлаар ярилцмаар байна.
Энэ боловсролгүй шахам авгай зүгээр л тэнээд байх юм. Гадаад харилцаа хөгжлөө гээд боловсролд гадаадад сурахаас эхлээд нэмэр байгаа байх, харин авч буй бүтээгдэхүүнинй үнэ ханш дэндүү байж магадгүй байх юм. Гаднаас орж ирж буй хүнс, барааны үнэ улам нэмэгдээд байх шиг ээ.
Одоо манай нийслэл, аймагуудад жимс, ногооны үнэ махтай адил хадлаа. Учир нь Дундад азийн орнуудаар хийсэн энэ эмийн айлчл�##� үнэтэй жимс оруулж ирирэх нөхцлийг бүрдүүлснээс хятадаас авдаг жимсний үнэ дээш хадаж, одоо явбокноос эхлээд усан үзэм, жүржээс эхлээд бусад жимс 13000-30 000 төгрөг хүртэл үнэтэй болоод байна. Түүнээс ч их болж байх шиг байна.