Нийгэм мэдээ

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн хамт олон мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК энэ сарын 24-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 200 ширхэг хайлаас модны суулгацыг тарилаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн цагаас (2021 он) хойш “Монголын төмөр зам” ТӨХК нь Улаанбаатар хотод жил бүрийн тав, аравдугаар саруудад мод тарихын зэрэгцээ “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө, зөрлөгүүдэд тогтмол мод тарьж, арчилж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button