Зөвшөөрлийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхлэв. Байнгын хорооноос анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгт батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье гэдэг томьёоллоор санал хураалт явуулж, дэмжигдсэн билээ. Горимын санал гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн тул Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж байна. Санал хураалтаар 78 гишүүн буюу 76.5 хувийн саналаар хууль эцэслэн батлав.
Мөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, санал хураалаа. Санал хураалтын үр дүнгээр 1Хbet-ийг сурталчлах, дэмжих, зохион байгуулах үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх өөрчлөлт бүхий Зөвшөөрлийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.