УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Төр-Од МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар Х.Баттулгын хүнийг зүтгүүлэх үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Төр-Од өнгөрсөн өвөл арваннэгдүгээр сард Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнийг "өрсөлдөгчөө хориулж байгаад, ерөнхий сайдын ивээлээр бизнес эрхлэгчдийн ТББ-ыг толгойлохоор болчихлоо" гэж УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэлж байв.

Л.Төр-Одын хувьд томилогдсон цагаасаа хойш зургаан сарын хугацаанд гурван ч удаа Гүйцэтгэх захирлаа сольжээ. Тодруулбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэхдээ Ерөнхий менежерээр Л.Батсайхан гэгчийг дагуулан ирж, томилон ажиллуулсан байдаг. Мөн Б.Саруул гэх эмэгтэйг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилон ажиллуулжээ. 2025 оны нэгдүгээр сард дээрх хүмүүс энэхүү албан тушаалуудаараа үйл ажиллагаанд оролцож байсан юм.

Гэвч Гүйцэтгэх захирал А.Амартөгсийг халагдсаны дараа түр орлон гүйцэтгэгчээр Л.Батсайханыг тавьсан. Энэ үеэр АТГ-аас шалгаж эхэлсэн. Цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч, шүүх хүлээж аваагүй тул гадуур шалгаж буй тухай мэдээлэл бий. Чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь тодорхойгүй. Ямартай ч Л.Батсайхан ажилдаа үзэгдэж, харагдахгүй таг чиг болсон гэгддэг. Улмаар түүний оронд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилоод байсан юм.

Тэгвэл дөрөв дэх удаагаа гүйцэтгэх захирлаар Х.Баттулгыг ерөнхийлөгч байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан Ц.Эрдэнэбатыг томилохоор яаравчилж байгаа тухай эх сурвалж хэлж байна.

Хөшигний ард, Л.Төр-Од өөрөө МАН-ын бага хурлын гишүүн бөгөөд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх байсан атлаа Гүйцэтгэх захирлаараа "Женко"-гийн зөвлөхийг ЭЗХЯ-ны газрын даргаас нь чөлөөлүүлэн томилуулах гэж байгаад танхимын удирдах зөвлөлийн гишүүд дургүйцэж буйгаа илэрхийлж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, төрөөс хараат бус байх ёстой бизнесийн байгууллагыг улс төрийн, тэр тусмаа Х.Баттулгын хараат болгох гэж байна гэх байр суурийг танхимын гишүүд илэрхийлж байгаа юм байна. Энэ асуудлыг өнөөдөр 11 цагаас хурлаар оруулна гэлээ.

Л.Төр-Од $17,000 бэлнээр гадагшаа авч явж, түүний томилсон Л.Батсайханыг АТГ-аас саатуулах саналыг шүүх хүлээж аваагүй

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 2, 2025 10:17

Данх золиг чинь одоо төрийн а лбаны нүх сүв болгонд Женкогийн гөлөгнүүдийг чихэж бнаа.Сая МАН-ын бага хура л дээр гишүүд Данхыг Женкогийн нөлөөнд хэт их ороод бна гэж шүүмжилсэн ч данх гүрийсэн.
Бага хурлаас АН-г ЗГ-аас гаргах шийдвэр гаргасан нь эцсийн эцэст Данхыг огцруулж Женкогийн нөлөө сүүд рийг �######�уулах гол зорилоготой л гэж харагдаад бгаам даа ! Ер нь МАН-ыг Данх бус Женко да лдаас удирдаад байгааг хэн бүхэн харж л бна ш дээ !
МАН маань арчаагүй л бна доо, Данх, Женк хоёрыг дав раагаад л.... Олигтойхон хүчин төгөлдөр диплом ч үгүй ийм хачин амьтан яаж ч яваад ЕС болчихдог юм, Хүүк лүд л эрх мэдэлд дурлаж улангасаад авчихсан ажил а лбаа хийхгүй за лхуураад энэ ба лайд ацга лчихсан юм шүү дээ !!! Ээ ламаасаан.....

Зочин
Зочин
6 сар 2, 2025 11:31

Танай сэтгүүл хэний захи�##�гаар бичив. Байгууллагаа хоосолтол идсэн үе үеийн дарга нарыг хайца�##�ж байгаад х�##�агдсан хүмүүсийн гомдол шиг л сонсогдож байна. Соши�##� дээр нөгөө т�##�ын үнэнийг нь яриагүй л байгаа шүү. Эрүүгээр ш�##�гагдаж байгаа хүмүүс яаж тайван байхав дээ. Товлосон цагтаа болж байгаа хур�##�. Өрсөлдөгчөө хориулсан хүн нь Баатарсайхан гэж Дүүрэн өөрөө хэлж байв.

Зочин
Зочин
6 сар 2, 2025 12:21

Танхимд сэтгэл шун�##� нь хорогдсон хуучин хэдэн гарууд байж ядаж байх шив. Танхим аятахайн зөв чигтээ орж байгаа цаашид цаашид улам бэхжинэ ээ...

Холбоотой мэдээ

Back to top button