Орон нутгаас дэлхийн тавцанд: "ENJOY AI" робот кодчиллын тэмцээнд 20 аймгийн 140 хүүхэд оролцлоо

"ENJOY AI" робот кодчиллын тэмцээнд Монгол анх удаагаа зохион байгуулагдаж 20 аймгийн 140 хүүхэд оюун ухаан, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдлөө. Уг тэмцээнийг Юнител группийн орон даяар хэрэгжүүлж буй Unitel STEAM HUB хөтөлбөрийн хүрээнд амжилттай зохион байгуулсан бөгөөд түрүүлсэн хүүхдүүд "ENJOY AI" олон улсын уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэн болох байв. Энэ орон нутгийн хүүхдүүдэд дэлхийн тавцанд гарах үнэ цэнтэй боломж гэдгээрээ онцлог байсан юм.
Eguur.mn сайтын сурвалжлах баг Монголд анх удаа зохиогдож буй "ENJOY AI" робот кодчиллын тэмцээнээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Биднийг өдрийн 15.00 цагийн үед очиход 6-8 насныхан Дэлгэцгүй кодчилол төрлөөр өрсөлдөж байлаа. Дөнгөж үсгээ таньж буй зургаахан настнууд өөрсдөө код бичиж, ийн авхаалж самбаагаа сорьж буй нь бахархмаар. Хүүхдүүдийн дийлэнх нь хотод анх удаагаа ирж, шинэ найзуудтай болж, сандрал, хөөрөл гэх мэт давхардсан мэдрэмжтэйгээр оюунаа сорьж буйгаа илэрхийлж байсан юм.
Гэрэл зургийг: О.Улсболд, 6-8 насныхан оролцсон "Дэлгэцгүй кодчилол" төрөл
-Дархан-Уул аймгаас ирсэн долоон настай Б.Содгэрэл: 300 онооноос 255-ыг авсан. Өөрийнхөө хэмжээнд сайн л оролцлоо-

"Дэлгэцгүй кодчилол төрлөөр оролцсон. Энэ төрлөөр хичээллээд хоёр сар болж байгаа. Кодчилол миний сонирхлыг их татсан учраас л хичээллэж эхэлсэн, өнөөдөр тэмцээнд нь оролцоход бүр гоё санагдлаа. Энэ тэмцээнд ирээд шинээр гурван найзтай боллоо. Адилхан зүйл сурч байгаа хүүхдүүдтэй уулзахад гоё санагдлаа.
Тэмцээний үеэр ерөөсөө сандраагүй, тайван л байсан. Тэгээд 255 оноо авчихсан. Нийт 300 оноо авах ёстой байсан л даа. 255 оноо бол өндөртөө тооцогдоно гэж багш хэлсэн. Надаас өндөр оноо авсан хүүхэд байгаа л байх. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд маш сайн оролцсон гэж бодож байна" хэмээсэн юм.
Эл яриа шалгаруулалт болохоос өмнө өрнөсөн бөгөөд түүний хувьд хамрагч Н.Амин-Эрдэнийн хамтаар Дэлгэцгүй кодчилол төрөлд тэргүүлж цом атгаж, Шанхайд зохиогдох ENJOY AI тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон билээ.

-Баянхонгор аймгаас ирж оролцож түрүүлсэн 12 настай О.Түвшинсайхан: Өөртөө итгэлтэй зоригтой байгаарай тэгвэл бүх зүйл боломжтой-

О.Түвшинсайхан: Баянхонгор аймгаас ирж оролцож байгаа. Долоодугаар ангийн сурагч. Дрон кодчиллын төрөлд оролцож түрүүллээ, маш гоё санагдаж байна. Их догдолдог юм байна. Өөрийгөө түрүүлнэ гэж ерөөсөө бодоогүй.
Энэ хөтөлбөрөөр суралцахын хамгийн гоё нь код бичих байсан. Мөн шинэ найзуудтай болсон нь. Unitel STEAM HUB хөтөлбөрт шинээр орох хүсэлтэй хүүхдүүдэд хандаж хэлэхэд өөртөө итгэлтэй зоригтой байгаарай тэгвэл бүх зүйлд хүрэх боломжтой шүү.
-Ховдоос ирсэн Б.Анармядаг: Аав минь хамт ирж, "миний охин сайн оролцоно оо битгий сандраарай" гэж хэлсэн болохоор би сайн байсан-

"Ховд аймгаас анх удаагаа хотод ирж үзлээ. Замдаа хоёр хоног явсан, жаахан ядарсан. Гэхдээ өндөр барилгуудыг хараад маш гоё санагдаж байна. Би долоон настай учир бага насныхны Дэлгэцгүй кодчилол төрөлд орсон. Таван сар гаруй хугацаанд хичээллэж байна. Хамгийн сонирхолтой нь роботоо угсрах нь.
Тэмцээнд ирэхдээ нэлээд сандарсан. Миний робот эвдэрчих вий, би алдвал яана гээд л . Гэхдээ аав минь хамт ирсэн болохоор, "миний охин сайн оролцоно оо битгий сандраарай" гэж хэлсэн болохоор би сайн оролцсон" гэв.
Түүний хувьд хамтрагч Э.Бат-Итгэлийн хамтаар "Дэлгэцгүй кодчилол" төрлөөр хүрэл медалийн эзэн болсон юм.

Гэрэл зургийг: О.Улсболд, "Дрон кодчилол" төрөл
-"UNITEL STEAM HUB" төслийн зохицуулагч Ж.Нарантуяа: "UNITEL STEAM HUB" төвөөр орсон хүн бүхэн өөртөө боломжийг бий болгоод аваасай гэх тэмүүлэлтэйгээр бид үйл ажиллагаагаа явуулж байна-

Юнител групп дижитал шийдлээр дамжуулан Монгол орны өнцөг булан бүрт амьдарч суралцаж байгаа хүн бүрт технологийн дэвшлийг хүргэхийг зорьж байдаг. Тэр дундаа залуучуудын боловсрол, стеам боловсролыг хүргэснээр ирээдүйн мэргэжил сонголт, карьерт нь эерэгээр нөлөөлдөг. Тийм учир энэ төслөө 2022 оноос бид эхлүүлсэн. Орон нутгийн хүүхдүүдэд боловсролын тэгш хүртээмжийн асуудал яригддаг. Энэ төрлийн дугуйлан, хөтөлбөрт хамрагдах нөөц боломж нь Нийслэлд амьдарч буй хүүхдүүдээс хомс. Мөн цахим хуваагдлыг багасгахын тулд тодорхой хувь нэмэр оруулъя гэж бодоод стеам боловсролыг хүртээх "UNITEL STEAM HUB" танхимыг байгуулсан. Одоогоор 20 аймагт энэ төв маань нээгдэж сургалтын үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Ямар төрлийн сургалт явуулдаг вэ гэвэл стеам чимглэлийн таван төрлийн сургалт явагддаг.
- Дэлгэцгүй код бичих
- Кодчилол
- Дроны сургалт
- Цахилгаан хэлхээ электроникийн сургалт
- Роботын сургалт
Одоо явагдаж байгаа тэмцээнд маань 20 аймгийн 140 хүүхэд өнгөрсөн хоёр жилийн туршид юу мэдэж, юу чаддаг болсноо нэгэндээ хуваалцаж олон улсын тэмцээнд орох эрхтэй хоёр төрлөөр өрсөлдөж байна. Олон улсад зохиогддог ENJOY AI тэмцээнд дэлхийн 30 гаруй орны хүүхдүүд өрсөлддөг томоохон тэмцээнүүдийн нэг юм. Ирэх 12 сард эл тэмцээн маань зохиогдох бөгөөд Монголын тал хээр нутагт өсөж торниж буй багачууд дэлхийн тавцанд өрсөлдөх боломж бид олгож байгаагаараа онцлог байна.
Юнител группийн санаачлан хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийн үр дүн хоёр гурван жилдээ сайн гарахгүй байж мэдэх ч ирээдүйд, магадгүй 10 жилийн дараа энэ чиглэлийн инженерүүд олноороо төрөн гарах байх гэж найдаж байна.Хамгийн анх 2022 онд Дархан-Уул аймагт энэ хөтөлбөрөө туршилтаар эхлүүлж байсан бол өдгөө 20 аймагт түгээж чадлаа. Одоогийн байдлаар 20 аймгийн 2500 гаруй хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдаад төгссөн. Харин сургалтад хамрагдсан нийт хүмүүсийн тоо 64,000-д хүрсэн байна. Технологийн давуу талыг мэдэх, сурах, хөгжих сонирхолтой хэн бүрт манай төвийн хаалга үргэлж нээлттэй. "UNITEL STEAM HUB" төвөөр орсон хүн бүхэн өөртөө боломжийг бий болгоод аваасай гэх тэмүүлэлтэйгээр бид үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү боловсролын томоохон төслийг Юнител групп санаачлагч, хөрөнгө оруулагч, хэрэгжүүлэгч болж байгаа ч гэсэн дан ганц Юнител групп гэхээс илүүтэй бидэнтэй хамтран хэрэгжүүлж буй багш нар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран аймаг бүрийн Хүүхдийн ордны танхимыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг, мөн төслийн хамтрагч НҮБ-ын Хүн амын санд талархал илэрхийлмээр байна.
-Юнител группийн бизнес хариуцсан захирал Ц.Амаржаргал: Тэмцээний онцлог нь түрүүлсэн хүүхдүүд Монгол Улсаа төлөөлөөд “ENJOY AI” олон улсын тэмцээнд оролцох эрх авна. Энэ бол орон нутгийн сурагчдад дэлхийн тавцанд гарах хаалга нээгдэж байна гэсэн үг-

Өнөөдрийн “ENJOY AI” тэмцээн бол орон нутгийн хүүхдүүдийг дэлхийн түвшинд сэтгэж, бүтээж, өрсөлдөх чадвартай болоход нь чиглэсэн Unitel STEAM HUB хөтөлбөрийн нэг чухал үе шат, Монголын тогтвортой ирээдүйд оруулж буй томоохон хувь нэмэр юм. Бид энэ хөтөлбөрөөр дамжуулан Монгол орны 20 аймагт 64,000 гаруй иргэнд хүрч, 2,500 гаруй хүүхдийг STEAM чиглэлийн ур чадвартай болгон бэлтгэж байна. Энэ удаагийн тэмцээнд 140 хүүхэд шалгарч оролцож байгаа нь бидний хувьд маш том амжилт, бас хариуцлага.
Тэмцээний онцлог нь түрүүлсэн хүүхдүүд Монгол Улсаа төлөөлөөд “ENJOY AI” олон улсын тэмцээнд оролцох эрх авна. Энэ бол орон нутгийн сурагчдад дэлхийн тавцанд гарах хаалга нээгдэж байна гэсэн үг. Тус тэмцээн нь ирэх 12 сард Шанхай хотод зохион байгуулагдах юм. Юнител группийн хувьд STEAM боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэр тусмаа орон нутгийн хүүхдүүдийн боломжийг тэлэхэд чиглэсэн бодлогоо цаашид ч үргэлжлүүлнэ.
-Ч.Баттулга: Хүүхдүүдтэйгээ богино хугацаанд ажилласан хэдий ч үр дүнтэй цагийг өнгөрүүлж чадсан учир өнөөдөр шилдэг болж чадлаа-

Шилдэг аймаг буюу Best team шагналын эзэн Говь-Алтай аймгийн UNITEL STEAM HUB хөтөлбөрийн багш Ч.Баттулга: Хүүхдүүдтэйгээ богино хугацаанд ажилласан хэдий ч үр дүнтэй цагийг өнгөрүүлж чадсан учир өнөөдөр шилдэг болж чадлаа. Өдөр бүр нэг зүйлийг хийх гэхээс илүүтэйгээр өөр бусад зүйлсийг давхар судалж байх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
Миний хувьд Говь-Алтай аймагт энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас буюу хоёр жилийн туршид багшаар ажиллаж байна. Маш олон хүүхдүүдийг сургалтдаа хамруулсан. Робот, кодчиллоос гадна физик, англи хэлний сургалтад хамрагдсан хүүхдүүд маань ч амжилт гаргасаар буй. Өнөөдөр болсон тэмцээнээс манай аймаг нэг тусгай байр, нэг мөнгөн медаль хүртэж шилдгээр шалгарлаа. Маш их баяртай байна.
-Т.Энхжаргал: Хүүхдүүдтэйгээ адил хөөрсөн, баярласан, догдолсон өдөр өнгөрч байна-

Би Дархан-Уул аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх UNITEL STEAM HUB-ийг хариуцаж байгаа багш. Энэ удаагийн тэмцээнд долоон хүүхэд бэлтгэн оролцож байна. Дэлгэцгүй кодчилол төрөлд дөрөв, дроны төрөлд гурван хүүхэдтэй ирсэн. Манай аймагт энэ хөтөлбөр 2022 онд хэрэгжиж эхэлсэн, миний хувьд 2024 оноос эхлэн хариуцан ажиллаж байгаа. 2025 оноос хөтөлбөрийн төрөл тав болон өргөжиж хэрэглэгдэхүүн, сургалтын төлөвлөгөө ч мөн адил шинэчлэгдсэн байгаа.
Манай аймгийн хүрээнд одоогоор 140 хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа. Хүүхэд нэг бүрийн бүтээлч, инженерчлэлийн сэтгэлгээг хөгжүүлэх сургалт орон нутагт хэрэгжих боломжоор хангасан Юнител групп болон хамтрагч байгууллагуудад нь баярлалаа гэж хэлмээр байна.
Хүүхдүүд маань ийм томоохон тэмцээнд анх удаа оролцож буй, мөн насны хувьд балчир тул сэтгэл хөөрөл, сандрал ихтэй, анхаарал нь сарних байдал ажиглагдаж байна. Гэхдээ яах аргагүй сурсан болохоороо талбай дээрээ очоод үүнийг хийнэ гэдгээ тэд мэдэж байгаа. Гэсэн ч багш хүн л болсон хойно алдчих вий, кодоо буруу биччих вий гэх айдас байлаа. Тэдэнтэйгээ адил хөөрсөн, баярласан, догдолсон өдөр өнгөрч байна.
-Дорнод аймгаас ирсэн 17 настай багш Ц.Энхтөр: Хүүхэд багш гэж тохуурхах нь бий-

"Энэ удаагийн тэмцээнд таван суралцагчтайгаа оролцож байна. Хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн хүүхдүүдийнхээ чансааг сорих тэмцээнд оролцох мэдрэмж үнэхээр гоё юм байна. Хоёр сарын хугацаанд долоо хоногт гурван удаа сургалтаа орсон л доо. Бага хугацаанд хамтран бэлдсэн хэдий ч нэг баг болж чадсандаа баяртай байна. Хүүхдүүд маш их сандралтай байх шин байна. Анх удаа хүүхдүүд бэлтгэж тэмцээнд оролцож буй тул багшийн хувьд ч сандрал өндөр байна"
-Яагаад багш болохоор шийдсэн бэ?
-Цаашдын мөрөөдөлд минь хүүхдүүдтэй харилцах шаардлага гарсан учраас багш болохоор шийдсэн. Би 17 настай, зарим тохиолдолд миний үгэнд орохгүй байх, хүүхэд багш хэмээн тохуурхах тохиолдол гарна. Тэр үед нь "найз аа" гээд тоглоод харьцахаар дуртай хүлээж авдаг.
Багш болоод нэг л зүйлийг сайн ойлгосон. Хүүхэд гэдэг гэр бүлийнхээ тусгал юм билээ. Гэр бүл, ээж аав нь ямар байна, ямар ааш зангаар хүүхэдтэйгээ харьцдагаас хамааран хүүхэд сургалтын орчинд яг тэр хандлагаа өвөртөлж ирдэг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид гэр бүлийн орчиндоо гаргаж буй нөлөөлөлдөө анхаардаг байгаасай.

Шилдэг аймаг буюу Best team Ч.Баттулга багштай Говь-Алтай аймаг шалгарсан бол,
Дрон кодчилолын төрөлд
- Нэгдүгээр байрт Баянхонгор аймгаас ирж оролцсон 12 настай О.Түвшинсайхан
- Хоёрдугаар байрт Говь-Алтай аймгаас ирж оролцсон 12 настай Э.Тэлмүүн
- Гуравдугаар байрт Өмнөговь аймгаас ирж оролцсон 14 настай Д.Дөлгөөн
- Тусгай байрт Говьсүмбэр аймгаас ирж оролцсон Ч.Чингүүн шалгарсан байна.
Дэлгэцгүй кодчилол төрөлд
- Нэгдүгээр байрт Дархан-Уул аймгаас ирж оролцсон Б.Содгэрэл, Н.Амин-Эрдэнэ
- Хоёрдугаар байрт Архангай аймгаас ирж оролцсон Ж.Булгантамир, О.Эрдэнэ-Чулуун
- Гуравдугаар байрт Ховд аймгаас ирж оролцсон Э.Бат-Итгэл, Э.Анармядаг
- Шилдэг гүйцэтгэлтэй багаар Говь-Алтай аймгаас ирж оролцсон Б.Жаргалтуяа, Б.Хаанболд нар шалгарсан байна.
Шагналын сангийн хувьд
6-8 насны дэлгэцгүй кодчиллын төрөлд:
• 1-р байр: Алтан медаль, өргөмжлөл, ENJOY AI олон улсын тэмцээнд оролцох эрх
• 2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 500.000, үнэ бүхий зүйл
• 3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 300.000, үнэ бүхий зүйл
• Most Creative Team (Хамгийн бүтээлч баг): Өргөмжлөл, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэ бүхий зүйл
10-12 насны дрон кодчиллын төрөлд:
• 1-р байр: Алтан медаль, өргөмжлөл, 2.500.000 төгрөгийн үнэ бүхий ENJOY AI олон улсын тэмцээнд оролцох эрх
• 2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, 300.000 мөнгөн шагнал, сургалтын хэрэглэгдэхүүн
• 3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 200.000, сургалтын хэрэглэгдэхүүн
• Best Performance (Шилдэг гүйцэтгэлтэй хүүхэд): Өргөмжлөл, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэ бүхий зүйл
UNITEL STEAM HUB хөтөлбөрийн тухай бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах линк дээр дарж үзэх боломжтой. https://www.facebook.com/unitelsteamhub

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр бахархмаар! Монголын ирээдүй гэрэлтэй байна. ????
Хүүхдүүддээ амжилт хүсье, дэлхийн тавцанд Монголын нэрийг өндөрт өргөөрэй! ????????????
6 настай хүүхдүүд код бичиж байна гэхээр үнэхээр гайхамшигтай! ????????????
Сайн багш, сайн сурагчдын хамтын хөдөлмөрийн үр дүн гэж энэ дээ.
Дэлхийн хэмжээний тэмцээнд Монголын хүүхдүүд оролцох нь маш том амжилт!
Монголын ирээдүйд хөрөнгө оруул�##�т хийж буй Юнител группт гүн т�##�арх�##� илэрхийлье.
Сург�##�т нь зөвхөн мэдлэг өгөөд зогсохгүй шинэ найз нөхөд, туршлага хуримтлуулж байгаа нь сайхан.
Хүүхдүүдээ дэмжиж хамт ирсэн эцэг эхчүүдэд баяр хүргэе.
Ингээд бодохоор технологийн боловсрол бүх хүүхдэд тэгш олгогдох ёстой гэдгийг ойлгож байна.
300 онооноос 255 гэдэг бол маш өндөр оноо шүү, баяр хүргэе!
Монголчууд бид чадна гэдгийг хүүхдүүд маань харуулж байна.
“Enjoy AI” тэмцээнд оролцох эрх авсан хүүхдүүдэд амжилт хүсье! ????
Хөдөө орон нутгийн хүүхдүүд дэлхийд гарах боломжтой гэдгийг харуулсан сайхан жишээ боллоо.
Дроны кодчилол, дэлгэцгүй кодчилол гэх мэт төрөл бүрийн сонголт байгаа нь сонирхолтой байна.
Хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруул�##�т хийж буй энэ төслийг бүх аймагт хэрэгжүүлээсэй
64,000 хүн хамрагдсан гэхээр маш том цар хүрээтэй төсөл юм байна!
17 настай багш гэдэг бол үнэхээр бахарх�##�тай!
Сэтгэл хөдлөм, урам зориг өгсөн сурв�##�жлага байна
Ховдын охины яриа үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа
Технологийн хурдацтай хөгжлийн эрин үед
Инженер, технологийн с�##�барт Монголын ирээдүй гэрэлтэй харагдаж байна
“Enjoy AI” олон улсын тэмцээнд Монголын төлөөлөл оролцоно гэхээр омогшмоор
Эдгээр хүүхдүүд бол маргаашийн инженерүүд
Орон нутагт STEAM боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж буй нь маш зөв �##�хам
Зургаахан настай хүүхэд код бичиж байна гэхээр гайхамшиг!
Төсөл хэрэгжүүлж буй бүх багш, хамтрагч байгууллагууддаа баяр хүргэе!
Улам олон хүүхдэд энэ боломж хүрээсэй гэж хүсэж байна
Ийм тэмцээнүүд олон болтугай!
Тэмцээнд оролцсон бүх хүүхдүүддээ баяр хүргэе. Ялагч нь та бүхэн шүү!
НҮБ-ын дэмжлэгтэй хэрэгжиж байгаа гэж сонсоод улам итгэл төрлөө
Хамт ирсэн эцэг эхчүүдийн дэмжлэг үнэхээр чух�##� байсан байх
“Unitel STEAM HUB” танхимыг илүү олон газар байгуулмаар байна
Энэхүү хөтөлбөрийн тухай мэдээллийг олон нийт илүү их мэдээсэй
Мэдээ уншаад нүдэнд нулимс цийлгэнэсэн. Ирээдүй ийм гэгээлэг байхад яаж баярлахгүй байх вэ
Тэмцээний үеэрх хүүхдүүдийн мэдрэмж, сэтгэгдлүүд үнэхээр байг�##�ийн, чин сэтгэлээсээ байсан
Дархан, Ховд, Дорнод гээд аймгуудын төлөөлөл байгаа нь бахарх�##�тай
Бүтээлч сэтгэлгээг ингэж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад т�##�архъя
Ирээдүйн лидерүүд яг энд байна!
Монгол хүүхдүүд дэлхийн тавцанд хөл тавьж байна. Энэ бол эхлэл!