Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигийг Б.Ганхуягт ₮4.9 тэрбумын хахууль өгсөн гэж үзэж, 2.5 жилийн хорих ял оноов

"Хишиг арвин индустриал" ХХК-ийн Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг шүүхээс 2.5 жилийн ял сонсжээ. Тодруулбал, уржигдар /2025.06.10/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, Эрүүгийн хуулийн 22.5 буюу хахууль өгөх зүйл заалтаар шүүгдсэн байна.
- 1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Улмаар Х.Батхишигийг үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 2.5 жилийн хорих ял оноожээ.
Х.Батхишиг бол “нүүрсний” гэх тодотголтой хэрэгт холбогдон шалгагдсан 11 хүний нэг. 11 хүн шүүгдээд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар хорих ял сонсоод есөн сар болж байна. Тухайн үед давж заалдах шатны шүүх Х.Батхишигт оногдуулсан 14 саяын торгуулийг хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Энэ дагуу Х.Батхишиг дахин шүүгдэж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягт 4 тэрбум 999 сая төгрөгийн хахууль өгсөн гэм буруутайд тооцогдон, хорих ял сонслоо.
Эргэн сануулахад, хамгийн анх "Нүүрсний хулгай"-н хэрэг олноо дэлгэгдэх үед ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг эхнэр болон төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн ах Д.Пүрэвдорж нарынх нь хамт саатуулж байв. Тэдэнтэй хамт “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Б.Хишигдоржийг хүү Х.Батхишиг, бэр Б.Мандчирмаа нарынх нь хамт АТГ-аас саатуулсан байдаг. Шалгалтын явцад аав нь мултарч, хүү нь үлдэж шалгагдаж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хахуул авсан хүнийг н шийтэгдгүй юмуу
ГАНХУЯГАА ЧИ ОДОО ШААЛ ХЭРЭГГҮЙ АМЬТАН ЮМАА АЦАА ГОЗОЙТОЛ МӨРДӨНД СУУСАН ХЭРЭГ ХАМУУДАА ЧИРЭЭЧЭЭ ГАНЦААРАА ҮҮРЧ ЭРИЙН ХУЙХ ХАРУУЛНА ГЭЖ ТЭНЭГТЭЭД БАЙГААН БИШ БИЗ? ЛАЛАРУУДЫГ ХАМТ ТАТААЧ АДИЛХАН ХУЛГАЙЧ НАР ШҮҮ ЯМАР НЬ ШОРОНД БООВНЫХОО ҮСИЙГ ЗУЛГАРТАЛ ГАЧААДААД ЯМАР НЬ ОРИГООР НЬ ХҮҮХНИЙ ХӨЛИЙГ МӨРӨН ДЭЭРЭЭ ТОХООД БАВДАГ ЮМ.ШУДРАГА БИҮ БАЙНА ШҮҮ ХҮҮГЭЭ ШОРОНД ТҮЛХИЧЭХЭЭД ӨӨРӨӨ НАРАНД ЯВЖ БАЙДАГ ЛАЛАРЫН ХУЛГАЙЧ УУ? ЭНЭ ПЯЗДА ЧИНЬ ХӨӨШ
Ийм бага я�##� үү шатааж �##�
Нүүрсний 40- их наядын хулгай юу болсон бэ??? МАН-АН-Н мафиууд Ерөнхийлөгч, засгийн газарын сайдууд оролцсон хулгай болохоороо замхраад �##�га болж байгаа юм бн!!! !!! Нүүрсний хулгайд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гар бие оролцоогүй байх, бусад Сангийн сайд Жавхлан тэргүүтэй сайд нар Хүрэлсүхийн заавраар аймшигтай хулгай хийсэн шүү!!!
Хулих Хурандаа Хүрэлсүхийн нүүрсний хулгайн мафиууд засгийн газрыг унгаж хэргээ хааж байгаа гэсэн шүү!!
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!