УЛС ТӨРУлс төрийн мэдээХөшигний ард

ХҮН нам, ИЗНН, “Үндэсний эвсэл”-тэй хамтарсан Засгийн газраа хэрхэн зурах вэ

Хураангуй:

  • Г.Занданшатар МАН-аасаа сайд нар томилвол Засгийн газар нь богино настай байх эрсдэлд оров.
  • ХҮН нам, ИЗНН, “Үндэсний эвсэл”-тэй хамтарч байгуулах нь тодорхой болов.
  • МАН-ын 68 гишүүний дийлэнх нь сайд болох амбицаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй:

Эхлээд хамтрах, хамтрахгүй байхын утгыг тайлбарлая.

Хамтрахгүй бол хэрхэх вэ, парламентын 126 гишүүний 68 нь МАН-ынх. Харин Ардчилсан намаас 42, ХҮН намаас 8, ИЗНН-аас 4, "Үндэсний эвсэл"-ээс 4 гэхчлэн нийт 58 нь бусад намынх. Хэрэв хамтрахгүй бол МАН-ын эсрэг 42+8+4+4=58 гишүүний кноп сөрөг хүчин болон ажиллана гэсэн үг.

Нэмээд МАН-ын Ерөнхий сайдад МАН-ын гишүүд өөрсдөө зовлон үүсгэв. МАН-ын 68 гишүүний 48 нь “сайд болъё” гэдгээ илэрхийлсэн гэх мэдээлэл нь инээдтэй ч эмгэнэлтэй. Өнгөрөгч баасан гарагт Л.Оюун-Эрдэнийн тодотголтой МАН-ын 30 гишүүний гарын үсэгтэй бланк МАН доторх сайдуудын томилгооны зөрчил хурцадсаныг илтгэнэ. Хэрэв МАН дангаараа засаглавал сайд болох амбицтай хүмүүсийн 50%-ийнх нь л хүсэл биелнэ. Цаана нь Г.Занданшатартаа гомдогсод, Л.Оюун-Эрдэнийн фракцтай нийлвэл МАН дотоод улстөрөө төрөө дийлэхгүй. Тиймээс хамтрахгүй байх нь Г.Занданшатарт хамгийн муу хувилбар болчхоод байна.

Хамтарвал хэрхэх вэ, АН-ын 42 гишүүнээс бусадтай нь хамтарна. Чингэхлээр АН-аас бусад дөрвөн намаас бүрдэх 84 гишүүний кноп хууль батлахад хангалттай гэж үзэж болох юм. МАН-ын 68-аа зангидаж чадсан тохиолдолд л шүү дээ. Хэрэв зангидаж чадахааргүй бол гурван намтай хамтраад ч АН-ын 48 кнопоос давж чадахгүй нөхцөл байдал үүснэ.

Тэгэхээр Шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа бүрдүүлж чадахгүй гацаанд орсон нь тун ойлгомжтой байгаа биз дээ. Хамтрах уу, эс хамтрах уу гэдэгт л асуудал байв. Эцэст нь АН-аас бусадтай нь хамтрахаар шийджээ. Өчигдөр ХҮН нам, ИЗНН, "Үндэсний эвсэл"-ийн дарга нарт хамтран ажиллах саналаа хүргүүлээд байна. Дөрвөн нам хамтраад Засгийн газраа байгуулах нь тодорхой болж байна. Одоо хэнийг ямар сайдын суудалд суулгах вэ гэдэг тохироонууд явагдана.


-Татан буугдах гурван үндэсний хороо-

Ямартай ч нэн түрүүнд яамны статустай дараах үндэсний хороодыг татан буулгах нь тодорхой болоод байна.

  1. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, 
  2. Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
  3. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга нар явна.

-Шадар сайдын суудлыг гурван намын дарга нарт өгнө-

Харин яамтай бусад сайдын суудлыг цомхотгохгүй. Дөрвөн нам 19 сайдын суудлыг хамтарч хуваана. Ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яам бий.

Шадар сайдын статустай гурван сайдын суудлыг гурван намд хувааж өгнө.

  1. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар АН-ын дараа хамгийн олон суудалтайгаар нь ХҮН нам тэр тусмаа Т.Доржхандын ранкийг дээшлүүлж энд суулгана.
  2. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/-аар С.Амарсайханыг энэ удаа үлдээхгүй. ИЗНН юм уу, Үндэсний эвсэл"-д хуваарилна. Н.Номтойбаяр зөвшөөрвөл өгөх магадлалтай.
  3. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/-аар ИЗНН-ын дарга Б.Батбаатарт өгөх магадлал давамгайлна.

-Ерөнхий чиг үүргийн дөрвөн яамаа МАН өөрөө авна-

Харин Ерөнхий чиг үүргийн дөрвөн яамыг МАН өөрөө авах магадлалтай.

  1. Эдийн засаг, хөгжлийн яам; Г.Тэмүүлэнд өгөх тухай мэдээлэл хөвөрсөн. Г.Тэмүүлэнг суулгах чигтэй. Гэхдээ тэрбээр "Сангийн сайдын суудал л авна, бусад нь хэрэггүй" гэж гэдийж буй сурагтай.
  2. Гадаад харилцааны яам; Б.Батцэцэгийг үлдээх хувилбар яригдаж буй.
  3. Сангийн яам; Б.Жавхланг хэвээр үлдээж, төсвөө тодотгуулах уу гэдэг асуулт гарч ирж байна.
  4. Хууль зүй, дотоод хэргийн яам; МАН-аас Б.Энхбаяр, Л.Мөнхбаатар гэсэн горилогчид бий.

Харин Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Бямбацогт ирэх өндөр амбицтай. Тохироогоо ч хийсэн гэгдэж буй. Гэхдээ Ерөнхийлөгч хуучин танхимдаа ажиллуулж байсан Б.Бат-Эрдэнийг авч ирж таамаг эвдэж магадгүй.


-Чиглэлийн 12 яамыг гурван намтай хуваана-

Чиглэлийн 12 яам бий. Үүнээс гурван намд хоёр хоёрыг өгөх хувилбар гаргах магадлалтай. Одоогоор МАН-ын горилогчид голчлон давамгайлж, амбицаа илэрхийлсээр байна.

  1. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар, Ж.Ганбаатар ирэх сонирхолтой. Өмнөх Засгийн газар АН-д өгч хамаг галыг үүрүүлж, гол ажлуудаа нугалуулсан. Тэгэхээр дахиад бусад намд өгөх магадлалтай.  
  2. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар, МАН-аас Д.Бум-Очирын нэр яригдаж байгаа ч, олон нийт эсэргүүцэж байна.
  3. Батлан хамгаалахын сайдаар, Ц.Идэрбатын нэр дуулдаж буй.
  4. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Б.Бат-Эрдэнэ, Э.Бат-Амгалан нар бичигдэж байв. Гэхдээ ИЗНН-ын дарга Б.Батбаатарт өгөхөөр тохирсон гэх мэдээлэл байна.
  5. Боловсролын сайдаар, МАН-аас Г.Дамдинням, Ч.Ундрам нарын гишүүд ирэхээр өрсөлдөж байгаа. Татгалзахгүйгээ илэрхийлсэн. Гэхдээ эл яамыг ХҮН намаас авахгүй байх магадлалтай. Тэгэхээр П.Наранбаяр хэвээр үлдэх боломж өндөр.
  6. Гэр бүл, хүний хөгжлийн сайдаар, гурван намын аль нэгэнд өгнө.
  7. Зам, тээврийн хөгжлийн сайдаар, Н.Номтойбаярт санал болгосон ч голсон гэгдэж байгаа.
  8. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар,
  9. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар, Ж.Энхбаяр үлдээд улирна гэдэгтээ итгэлтэй байгаа. Учир нь, Ерөнхийлөгчтэй ойр тул сайдын суудалгүй үлдэнэ гэж айхгүй байгаа хүмүүсийн нэг.
  10. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар, Э.Батшугарын нэр дуулдаж буй.
  11. Эрчим хүчний сайдаар, Б.Чойжилсүрэнг үлдээж "ДЦС-3" ТӨХК-ийн гэнэтийн осол болон эрчим хүчний төслийн асуудлыг нь цэгцлүүлэх чигтэй. Хэрэв Б.Чойжилсүрэн үлдэхгүй бол ХҮН намаас Б.Найдалаа ирж магадгүй.
  12. Эрүүл мэндийн сайдаар, Ж.Чинбүрэн ирэхээр хамгийн идэвхтэй хөөцөлдөж байгаа. Өмнөх сайд Т.Мөнхсайханыг хөдөлгөхгүй, үлдээх нь хамгийн зөв хувилбар байж мэднэ.

Их Тэнгэрт, Булган аймагт уулзсан уулзалтуудын үр дүн өнөөдөр гарах нь ээ.


Бидний өмнө нь хүргэсэн Г.Занданшатар Булганд нисдэг тэргээр очиж, уулзалт хийжээ: Хуучин сайд нар улирч, Ерөнхийлөгчийн нөлөө орох магадлал дийлж байна нийтлэлийг доорх линкээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2025 08:37

Чойжилсүрэн ЭХ-ий системийг цэгцлэх биш Женкотой хамтарч өөрийн хувийн цахилгаан станц аа ашигл�##�танд оруулж Бөөрөлжүүт буюу Женкогийн фракцтай хамтран төвийн эрчим хүчний системийг базах ганцхан зорилготой.

Зочин
Зочин
6 сар 17, 2025 11:50
Reply to  Зочин

Uvsiin guilagching

Зочин
Зочин
6 сар 17, 2025 09:24

ЭЭ царай �##�д гэж хамтараад байхадаа яахав дээ,Тэгээд Нараг сайд болгох уу

Зочин
Зочин
6 сар 17, 2025 09:28

Номт-зам тээвэр, Доржханд-Эрчим хүчний, Батбаатар-Барилгын, Найд�##�аа-Аял�##� жуулчл�##�, Соёлын яам, 3 шадартай байхыг эсэргүүцэж байна, огцрох болно, Бусад яаманд МАН-н сайд томилоорой.

Зочин
Зочин
6 сар 17, 2025 09:37

Номтой засагт орж байна гэхээр утга �##�га.

Змапочин
Змапочин
6 сар 17, 2025 10:42

Зандка 1 жил суухаа бодовуу

Зочин
Зочин
6 сар 17, 2025 11:02

Бүтэхгүй засаг бүрдэх нь Монгол улсын хөгжилд тушаа болно. Хувийн ашиг сонирхол дэндэж байна. Мөнгөний дор Монгол төрийг сөгдөж бна

Зочин
Зочин
6 сар 17, 2025 11:51

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Оюунцэцэг
Оюунцэцэг
6 сар 17, 2025 11:55

Эрүүл мэндийн сайдыг хэвээр нь үлдээнэ үү

нараа
нараа
6 сар 17, 2025 16:53

БумОчирыг эсэргүйцээгүй дээ .

Холбоотой мэдээ

Back to top button