Увс аймаг ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдад 5 хүртэлх сая төгрөг өгнө

2025 оны Элсэлтийн шалгалт өчигдөр буюу зургаадугаар сарын 18-нас улс орон даяар эхэлсэн. Тэгвэл Увс аймгийн Засаг дарга ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдад 5 хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгох журмыг баталжээ.
Тодруулбал, энэ жилээс Увс аймгийн сурагчид ЭЕШ-нд 800 оноо авсан тохиолдолд 5 сая төгрөгийн урамшуулал авах бөгөөд 750-799 оноо авбал 3 сая төгрөг, бэлтгэсэн багш нь1,5 сая төгрөгийн урамшуулал авах журам батлагдсан байна.
Энэ талаар аймгийн засаг дарга С.Батжаргал хэлэхдээ, "Увс аймгийн хэмжээнд ЭЕШ-д өмнөх оны төгсөгчидтэй нийлээд нийт 991 сурагч оролцож байгаа. Манай аймгийн хувьд энэ шалгалтад сүүлийн 10-аад жил улсдаа тэргүүлж байгаа. Нэгэнт ийнхүү тэргүүлж буй сурагчдыг урамшуулах нь зүйтэй гэдэг үүднээс 800 оноо авсан хүүхдэд 5 сая, 750-799 онооны хооронд авбал 3 сая, бэлтгэсэн багшид 1.5 сая төгрөгийн урамшуулал авах журмыг баталсан" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв шүү хүүхдийн сангийн мөнгөнөөс хүүхэд урамшуулдаг хэвээрээ биз дээ