Гадаад мэдээДЭЛХИЙ

Айлчлалын хуваарь: Хаан, хатан хоёр долоодугаар сарын 6-нд Монголд ирнэ

Япон улсын Эзэн хаан Нарухито хатан Масакогийн хамтаар Монгол Улсад ирэх долоодугаар сарын эхээр айлчлах талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг айлчлалыг бататгаж, Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хаяши хэвлэлийн бага хурал хийж долдугаар сарын эхээр Эзэн хаан, хатан хаан Монголд айлчлал хийнэ гэж албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Мөн тус айлчлалын бэлтгэл ажлын талаар эзэн хаан, хатан хоёрын хүмүүстэй хийсэн ярилцлагын үеэр дурдагдсан. Гэхдээ яг хэд хоног айлчлах, баяр наадам үзэхээс өөр ямар хөтөлбөр багтаж байгаа зэрэг мэдээлэл тодорхойгүй байгаа.

Тэгвэл энэ удаа Японы киодогийн мэдээ хаан хатан хоёрын айлчлалын өдрүүд болон хуваарийн талаар мэдээлэл гаргажээ.

Энд дурдсанаар, “Японы эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нар долоодугаар сарын 6-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Японы эзэн хааны анхны айлчлал юм. Мөн энэ нь эзэн хаан өнгөрсөн оны зургадугаар сард Их Британид аялснаас хойш гадаадад хийж буй анхны сайн санааны айлчлал болно.

  • Айлчлалын үеэр буюу долдугаар сарын 8-нд эзэн хаан, хатан хаан Дэлхийн 2-р дайны дараа хорих лагерьт нас барсан Япон иргэдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд цэцэг өргөх юм. Эзэн хаан өмнө нь 2007 онд уг хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэрээ угсаа залгамжлах ханхүүгийн хувиар Монголд ирж байжээ.
  • Мөн энэ өдөр эзэн хаан угтан авах ёслолд оролцсоныхоо дараа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүний гэргийтэй уулзах төлөвтэй байна. Дараа нь тэд Монголын удирдагчийн зохион байгуулсан цайллагад оролцоно.
  • Харин долдугаар сарын 11-нд болох Монголын хамгийн том баяр наадмын нээлтийн ёслолд оролцох тухай аяллын хөтөлбөрт багтжээ.

Түүнчлэн стрессээс үүдэлтэй өвчнөөр удаан хугацаанд тэмцэж байсан хатан хаан эрүүл мэндээ бодоод арга хэмжээ болгонд оролцохгүй байж магадгүй гэж Японы Императорын Өрхийн агентлаг мэдээлэв.

Хаан, хатан хоёр долоодугаар сарын 6-нд Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг чиглэн Засгийн газрын онгоцоор хөдөлнө. Монгол Улсын Ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт 2022 оны арваннэгдүгээр сард Японд айлчлах үеэрээ Японы эзэн хааны хосыг урьсан гэж тус агентлаг мэдээллээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 23, 2025 13:06

Хөдөө нутгаар, энергийн төвүүдээр дахин зочлоорой

Зочин
Зочин
6 сар 23, 2025 16:45

88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin

Холбоотой мэдээ

Back to top button