УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Японы Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нарыг угтах ёслолд Д.Дагвадорж, М.Даваажаргал нар оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны долдугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа билээ.

Энэхүү айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал болж байгаа юм.

  • Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.
  • Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцох юм.

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг төв талбайд албан ёсоор угтаж авах юм.

Хүндэтгэлийн ёслол удахгүй төв талбайд эхэлнэ. Мөн ёслолд Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал нар оролцохоор төв талбайд ирлээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
энхжаргал
энхжаргал
7 сар 8, 2025 12:38

Манай эх оронд минь тавтай морил

Төв
Төв
7 сар 8, 2025 13:13

ДАГВАДОРЖ АВАРГАДАА БАЯР ХҮРГЬЕ.ТӨРСӨН ЭХ ОРОНДОО АМАР АМГАЛАН НЭР ТӨРТЭЙ БАЙХ САЙХАН ХАКУХО Ч ЯАХАВ ААВЫНХАА НЭРИЙГ Л БАРЬЖ ЯВАА ЯПОН РУУ УРВАСАН УРВАГЧ

Бэлтгэл хурандаа
Бэлтгэл хурандаа
7 сар 8, 2025 17:05
Reply to  Төв

Чи монголчуудыг хаг�##�ж бутаргах ажлаа сайн хийж яваа харь орны суугуул уу?

Пүрвээ
Пүрвээ
7 сар 8, 2025 13:38

Орчуулагч нь хүүхдүүд маань, циркгүй болсон, Аса авсанаас хойш Монголын цирк үгүй болсон гээд хэлчих хэрэгтэй байхын..

Зочинhn
Зочинhn
7 сар 8, 2025 13:54

Хөх дээлтэй авгай хэн юм бол

samuuraig huuj yvuul
samuuraig huuj yvuul
7 сар 8, 2025 14:36

ene 2 hulgaich batsaan bas yu ve dee.esgii hiih gazar nohoin buus hereggui gedeg dee.Oros ah nart helj bugdiig ni mongoloos huulguh arga hemjee av

Зочин
Зочин
7 сар 8, 2025 14:56

Зочин

Холбоотой мэдээ

Back to top button