Нийгэм мэдээ
Туулын хурдны замын тендерт шалгарсан аж ахуй нэгжүүдийг зарлаж байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг 1.9 их наядаар тавих гэж буй талаар бид мэдээлсээр буй билээ.
Өнөөдөр тус хурдны замын тендерт шалгарсан ААН-үүдийг зарлаж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлж байна.
Уг тендерийн энэ онд санхүүжих өртөг нь 538 тэрбум бөгөөд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргана.
Энэхүү ажлын хүрээнд, долоон түвшний орц, гарцын огтлолцлуудтай, 10 мянган метр орчим гүүртэй, долоон туннелтэй, 100 км/ц хурдлах боломжтой, автомашины зорчих хэсгийн өргөн 12.5 м байх аж. Улмаар тус төсөл доорх долоон багц ажлуудаас бүрдэнэ. Үүнд,
- Газар шорооны ажил
- Хиймэл байгууламж
- Авто замын дагуух үерийн хамгаалалтын далан
- Авто замын гэрэлтүүлэг , авто замын трасст орсон ЦШС-г хамгаалах, шилжүүлэх, дэд станц шилжүүлэх, шинээр барих
- Мэдээлэл холбооны төлөвлөлт
- Археологи, палеонтологи, түүх угсаатны хайгуул, судалгаа, авран хамгаалах, малтлагын ажил
- Байгаль орчин хамгаалах ажил зэрэг багтаж буй юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ зам хурдан ашигл�##�тад орж 22-ын товчооноос нааш Дарханаас ирснээсээ 2 дахин их цагийг түгжрэлд өнгөрөөдгийг зогсоошоосой. Харин баруун болон зүүн 4 зам руу орох гарах гарцтай байв�##� сайн шзз