НИЙГЭМНийгэм мэдээ
Улсын хэмжээнд 10 газарт ой, хээрийн түймэр гарч байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.26/ 11:30 цагийн байдлаар 17 ойн түймэртэй байгаагаас 7 түймрийг цурамд оруулж, 10 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан 7 ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-4, Мандал суманд-2 буюу 10 ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 284 алба хаагч, 11 автомашин, мэргэжлийн ангийн 285 хүн, 22 автомашин буюу нийт 569 хүн, 33 автомашинтайгаар ажиллаж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.