Трамвайтай болсноор замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ

Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг үе шаттай эхлүүлээд буй.
Эдгээр мега төслөөс Улаанбаатар трам төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Ийнхүү дараагийн шатны бэлтгэл ажлуудыг хангах хүрээнд өнөөдөр Улаанбаатар трам төслийн захирал Б.Ану-Үжин болон холбогдох албаныхан хоёрдугаар шугамын эцсийн буудал болох Архивын ерөнхий газар орчимд ажиллалаа.
Төслийн явц, ач холбогдлын талаар Улаанбаатар трам төслийн захирал Б.Ану-Үжин “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар трам төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг батлуулсан төдийгүй байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргасан.
Цаашид барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байна. Төслийн хүрээнд нийслэлд хоёр чиглэлд хөнгөн галт тэрэгний системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс эхлэн Сүхбаатарын талбай хүртэл нийт 11 км урттай хос замтай бөгөөд 16 зогсоолтой байх юм. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугамтай байна.
Шугамын эцсийн буудал буюу депо байршлыг тус бүр 10 га талбайг барьж байгуулахаар төлөвлөсөн” гэв.
Трамвай нь 100 хувь цахилгаан учир авто замын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Мөн уг төсөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой.
Улаанбаатар хотын хувьд зүлгэн болон асфальт хучилтат замын хийцийг ашиглана. Түүнчлэн нэг удаад 230-250 хүн, цагт 6500-7000 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, дундаж хурд 30км/ц, дээд хурд 70 км/цаг байна. Ингэснээр Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 30-40 минутад хүрэх тооцоолол гарсан буюу замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ гэдгийг тэрбээр онцолж байлаа.
Төслийн ахлах инженер Б.Содбаатар “Улаанбаатар трам төслийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна нэмэлтээр 2-3 эх үүсвэрээс үндсэн тэжээлүүдийг холбохоор Эрчим хүчний яамтай холбогдох уулзалтуудыг хийн, зөвшилцсөн. Мөн 2020 оноос хойш олон улсад хэрэгжиж буй трамвайн төслүүдэд автомат холбоот дохиоллын системүүдийг ашигладаг болсон.
Тэр ч утгаараа уг төсөлд олон улсын стандартын дагуу автомат хориглолын системийг нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, трамвайн бүх үйл ажиллагааны хөдөлгөөнийг Диспетчерийн Үндэсний төв ТӨХХК-иас SCADA системээр удирдан зохион байгуулахаар төлөвлөсөн” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авто замтай нэг түвшинд огтлолцох нийтийн тээвэр яагаад ч түгжрэл бууруулахгүй!!! Хэн гэдэг нөхдүүд ийм тэнэг санаа хотын хөлдүү гаруудад зааж өгдөг байнаа!!! Улаанбаатар хотын авто замын сүлжээ трамвай битгийхэл Автобус зорчих боломжгүй байхад, наад урт вагон чинь зүгээр хошного шүү
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Тэнэг махнуудаа бууоах биш 25% нэмж түгжирнэ