Нийгэм мэдээ

ТЦА: Төв аймгийн замд хүн дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг олж тогтоон, шалгаж байна

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны наймдугаар сарын 8-ны 23:00 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт авто замын хажууд эмэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны шуурхай удирдлагын бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг хийхэд 32 настай эмэгтэй тээврийн хэрэгсэлд дайрагдаж амь хохирсон байх бөгөөд хяналтын камергүй, осолд холбогдсон тээврийн хэрэгсэл хэргийн газраас зугтаасан болох нь тогтоогдсон байна.

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг үндэслэн ТЦА-ны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн болон Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, осол гарган хэргийн газраас зугтаасан тээврийн хэрэгсэл, жолоочийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

Жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин биелүүлж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа

Замын хөдөлгөөний дүрмээ дагаач ээ хүндэт жолооч нар аа.Та нар ямар нүдээ алчуураар боогоод хөдөлгөөнд оролцож байгаа юм уу.Хаашаа юм бэ.Хүн хайрлаж сураач.Жаахан ухамсартай энэрэлтэй бай.

Холбоотой мэдээ

Back to top button