Нийгэм мэдээ

Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг энэ бямба гарагт болно

"Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг" энэ бямба гарагт буюу 2025.08.16-ны 13:00-19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэхийн гадна задгай талбайд болно. 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан энэ талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрбээр "Хүн бүрд өмсөхөө байсан хуучин шинэ хувцаснууд шүүгээнд нь зөндөө зай эзлээд цугларсан байдаг. Та өмсөхөө байсан хувцсаа  авчраад тушаавал энэ жил ирсэн хүн бүрд ногоон оноо (Green Score) өгнө.

Ногоон оноогоороо эргээд урамшуулал авах боломжтой. Удахгүй хамтран зохион байгуулах байгууллагууд өдөрлөг талаар дэлгэрэнгүй мэдээлэл дахин өгнө. Хуучин хувцсаа хэрэгтэй хүнд нь хандивлах аянд би дахин нэгдэж байна. Та бүхэн бас нэгдээрэй. 

Хуучин хувцас тавигдах шаардлага: 

  •     Хувцсаа угаасан байх
  •     Урагдалгүй байх

Хуучин гутал тавигдах шаардлага:

  •     Цоороогүй байх
  •     Ул нь салаагүй байх
  •     Урагдалгүй байх 

Өнгөрсөн жилийн цугларсан бүх хувцаснуудыг СХД-ийн 24-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Veloo Foundation"-д хүлээлгэн өгсөн билээ. Энэ жил өдөрлөгөө улам сайжруулж цугларсан хувцаснуудыг дахин ангилаад сайн дурын байгууллагуудын тусламжтай хүмүүст илүү хүртээмжтэй байдлаар дахин хүргэхээр ажиллана" гэжээ.

М.НАМУУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хандив ч болно хувцасны шүүгээ ч цэгцэрнэ жилд хоёр гурван удаа ийм ажил зохиовол өгч амжаагүйд нь боломж гарна

Зочин
Зочин

Байнгын ажиллагаатай ийм газар бий болговол хэрэгтэй шүү. Үнэхээр муудаагүй ч илүү хувцаснууд айлуудад их байдаг, Аваачиж өгдөг газар байвал өгөх авах аль ч талдаа хэрэгтэй шүү дээ. Бас гэр ахуйн илүү хэрэгсэл байдаг... Хэрэглэхгүй газар хадгалаастай байснаас хэрэгтэй хүндээ газраа очиж байвал сайн сан

Back to top button