Нийгэм мэдээ

Завхан аймгийн нутагт гарсан хоёр гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар гарсан ой, хээрийн гал түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар тус түймрийг түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Завхан аймгийн Цагаанчулуут сум Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын газар, Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын мэргэжлийн нийт 66 хүн, 14 автомашинтай ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

М.НАМУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button