УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ардчилсан намын Их хурал энэ сарын 31-нд болно

Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэболд, Б.Түвшин, Ц.Баатархүү нар Үндэсний бодлогын хороог яаралтай зарлан хуралдуулах шаардлага тавьсан билээ. Мөн зарим ҮБХ-ны гишүүд энэ агуулгаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн байдаг.

Үүний дараа Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдсан. Улмаар Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар зарласан юм. Уг хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтоод буй.

Харин намын Их хурлыг энэ наймдугаар сарын 31-нд хийхээр товложээ.

Их хурлаар намын даргад нэр дэвшигчид боловсруулсан мөрийн хөтөлбөрөө танилцуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 22, 2025 21:22

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button