“Рио Тинто” группийн төлөөлөл ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогттой уулзжээ

Өчигдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, тус компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар Засгийн газрын төлөөлөлтэй уулзжээ.
Одоогийн засгийн газар стратегийн ордуудаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ гэсэн өмнөх Засгийн газрын байр суурийг хэвээр хадгалж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт илэрхийлсэн бөгөөд Ерөнхий сайдын захирамжаар Оюу Толгой ордоос Монголын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 2021 оны 103-р тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг байгуулсан юм.
Яг энэ цаг үед ОюуТолгойн бүлэг ордын талбайн хил зааг, дотор оршдог “Шивээ толгой”, “Жавхлант” ашигт малтмалын талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Онтре” компанитай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх асуудал хөвөрч буй билээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батнайрамд�##�аар ажлын хэсгийн удирдуулна уу.
Рио тинтоог эх орноосоо хөөмөөр байна,монголын ард түмэнд ямар ч ашиг өгөхгүй,илт хулгай дээрэм хийсээр 35 жил өнгөрчээ