"MEC" судалгаа: АН улс төрийн намуудыг үнэлгээгээр тэргүүлж, ИЗНН сүүл мушгив

“МЭК” ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг.
Энэ хүрээнд тус байгууллага 2025 оны есдүгээр сарын 1-5 өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 950 иргэнээс судалгаа авчээ.
Судалгааны агуулга нь улс төрийн намуудын үйл ажиллагааны үнэлгээ, намуудын дэмжлэг байв. Ингээд түр дүнг танилцуулъя.
Есдүгээр сарын судалгаанаас харахад, Намын үйл ажиллагааны үнэлгээ өмнөх орны есдүгээр сараас дараах байдлаар буурчээ.
- МАН-ын 1.6 хувиар багсаж 3.9 хувь,
- АН-ын 0.2 хувиар багсаж 4.1 хувь,
- ХҮН намын 1.6 хувиар багсаж 2.5 хувь,
- Үндэсний эвсэл 1.6 хувиар багсаж 2.7 хувь,
- ИЗНН 0.7 хувиар багсаж 2.4 хувь болжээ.
Үр дүнг нэгтгэвэл энэ сард үйл ажиллагааны үнэлгээгээрээ АН улс төрийн намуудын үнэлгээг тэргүүлж байгаа бол ИЗНН сүүл мушгиж байна. Мөн эндээс хамгийн огцом уналттай нь ХҮН нам байгаа юм. Харин ИЗНН, МАН, Үндэсний эвслийн хувьд бага багаар унасаар дээрх үзүүлэлтэд ирсэн байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Хэнд ч хэрэггүй ИЗНН мэтийг арчиж хая!!
Хохохо, нам гэдэг чинь хүн, тиймээс хүнээ солихгүй л бол чанарын ялгаа үгүй болой