О.Номинчимэг: Прокурорын байгууллага төсвөө хоёр дахин нэмдэг шигээ нийгэмд шударга ёс тогтоож чадаж байна уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг,
“Нийгэм хар бараан мэдээгээр дүүрэн, сэтгэл зүйн хувьд таагүй байна. Өнөөдөр энд Улсын ерөнхий прокуророос зарим зүйлийг асуумаар байна. Бид хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд тодорхой дүгнэлт хийх цаг болжээ. Өргөдлийн байнгын хороонд нэгдүгээрт цалин тэтгэмжийн асуудал, хоёрдугаарт шударга бусаар шүүлгэж, хонгилоор чирүүлсэн гэх асуудлууд ирдэг. Прокурорын төсөв нэг их хэлэлцэгдэхгүй батлагддаг. 2022 онд 60 тэрбумд байсан юм байна. 2026 онд 140 гаруй тэрбум болохоор тусгажээ. Хөрөнгө оруулалт гээд л жилд 25 тэрбум тавьж байна. Та бүхний төсөв хоёр дахин нэмэгдсэн шиг хэргийг шударгаар шийдвэрлэгдэх нь хоёр дахин нэмэгдсэн үү. Урвуугаараа юм биш үү? Та бүхэн барилга барьж, цемент цутгахаас өөр юу хийж байгаа вэ?”
Үүнд УЕПГ-ын ХЭГ-ын дарга С.Гансэлэм,
“Прокурорын байгууллагын төсөв тодорхой хэмжээнд өсөж ирсэн. Эдгээр өсөлтүүд нь үнийн өсөлт, инфляцтай холбоотой зардлууд юм. Мөн нийт прокуроруудын цалин хөлс нэмэгдсэн зэрэгтэй холбоотой юм аа. 2026 оны төсөвт бол 165 тэрбумын санал хүргүүлснээс нэлээд хэмжээнд хасагдсаг байгаа. Миний хувьд төсөв санхүү хариуцаж байгаа учир ийм хэмжээнд хариултыг өгч байна” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг,
“Инфляц гэж байна. 60-аас 143 тэрбум гэдэг хоёр дахин байтугай өссөн байна л даа. Иргэдийн орлого бас ингэж өссөн үү гэвэл үгүй л дээ. Бараа үйлчилгээ ба бусад зардал гэдэг дээр тав дахин ихэсчихсэн байна л даа. Яг үүгээрээ шударга ёсыг тогтооход хэрэгтэй юм хийж чадаж байна уу гэдэг дээр анхаармаар байна” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнээс асуугаад байдаг юмбдээ. Иргэд та нараас асуугаад та нар шийдээ гэж сонгогдсон биз дээ. Тэгснээ тэнгэрээс бууж ирсэн мэт гайхаад л өөрөө өөртэйгөө яриад л байх юм
ТЭНЭГ ЮМУУ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨС АСУУЖ БАЙНА. ЮМ УНШААД ОЙЛГОХГҮЙ ЯАЯ ДАА
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
зөв л хэлсэн байна