Никол Кидман, Кит Урбан нар гэрлэснээсээ 19 жилийн дараа саллаа

Оскарын шагналт жүжигчин Никол Кидман, кантри хөгжмийн од Кит Урбан нар хуримласнаасаа 19 жилийн дараа салсан хэмээн хэвлэлүүд үл мэдэгдэх эх сурвалж дурдан мэдээлжээ. “TMZ” сэтгүүл мэдээлснээр хосууд зуны эхээр тусдаа амьдарч эхэлсэн байна. Урбан гэрээсээ явж, өөр байр худалдан авсан гэж эх сурвалжууд хэлсэн юм.
“TMZ” болон “PEOPLE” сэтгүүл мэдээлэхдээ Кидман гэр бүл салахыг эсэргүүцэж, гэрлэлтээ хадгалж үлдэхээр тэмцсэн гэсэн байна. 58 настай Кидман, 57 настай Урбан нар Австрали улсад карьераа эхлүүсэн байдаг. Тэд АНУ болон Австралийн давхар иргэншилтэй. Кидма, Урбан хоёр 2005 оны нэгдүгээр сард Холливудэд зохион байгуулагдсан Австралийг сурталчилсан арга хэмжээний үеэр танилцсан юм. Тэд 2006 оны зургаадугаар сард Сидней хотноо хуримаа хийсэн.
Кидман, Урбан хоёр 14 настай Фэйт Маргарет, 17 настай Сандэй Рөүз нэртэй хоёр охинтой.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.